Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Монгол Улс Европын холбооны хар жагсаалтад орох талаар одоогоор албан ёсны байр суурь алга, нягталж байна"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Европын Комисс хууль бус мөнгө угаах эрсдэлтэй орнуудын эсрэг авах арга хэмжээгээ чангатгаж байгаа талаар бид мэдээлсэн.

Энэ хүрээнд Пүрэв гарагт зарлахаар төлөвлөж байгаа нэг баримт бичигт Монгол Улсыг “Европын Холбооны санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй” орнуудын хар жагсаалтад нэмэхээр болоод буй. 

Тэгвэл өнөөдөр Засгийн газраас мэдээлэл хийх үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаар "Энэ тухай мэдээлэл бий. Европын холбоо өөрсдөө жагсаалт гаргах талаар ярьж байгаа юм билээ. Бид албан ёсоор ярьсан. Одоогоор албан ёсны байр суурь алга, нягталж байна" гэсэн юм. 

Хэрэв уг жагсаалтад Монгол Улс багтвал Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагуудын хяналт нэмэгдэх бөгөөд тус бүс нутгийн санхүүжилтийг шинээр авах эрхгүй болохыг Ройтерс мэдээлээд байгаа билээ. 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2358895037736460/?t=582