Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний өртөг 793 тэрбум төгрөг

Т.Саран, iKon.mn
2020 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хоёр дахь удаагийн эл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө. 

"Ерөнхий сайдын мэдэгдсэнчлэн Засгийн газраас хоёр тогтоол хамтад нь баталж байгаа. Цар тахлын үед эдийн засгийн арга хэмжээ авахаар баталсан хуулиар ямар нэгэн арга хэмжээ авахад эх үүсвэрийг давхар гаргах учиртай. 

Энэ жил Монгол Улсад Залуучуудын ногоон наадам болох байсан. Манай тамирчид Токиогийн зуны олимпод оролцох байсан. Сургууль, цэцэрлэгийг хаасантай холбоотой болон зарим тусгай сангийн зардлыг хэмнэж байгаа. 

Мөн Өрийн удирдлагын тухай хуулийн заалтын дагуу зарим өрийг хойшлуулах гэрээ хэлцэл явсан тул төлөгдөх зээл, хүүгийн төлбөрийг гаргана. Мөн төсөвт байгууллагын хэмнэж болох зардлаас гаргахаар болсон

"Төсвийн хөрөнгө оруулалтын зардлууд хасагдахгүй"

Төсвийн хөрөнгө оруулалтын зардлууд хасагдахгүй. Урсгал зардлын хэмнэлт буюу цар тахлаас хөл хөдөлгөөн хумигдсанаас хэмнэгдэж байгаа зардлуудаас гаргана. 

Ерөнхий сайдын хэлсэн 4 арга хэмжээ нийт 793 тэрбум төгрөг. Үүнээс 593 тэрбум нь халамж, хүүхдийн мөнгөнд, 200 тэрбум нь ноолуурын урамшуулалд зарцуулагдана" гэлээ. 

Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа дараах мэдээллүүдийг өгсөн юм. 

  • ҮСХ-ноос эхний улирлын орлогын мэдээллээр нэгдсэн төсвийн орлого 8% буурсан явж байна. Өнөөдөр Ерөнхий сайдын танилцуулсан арга хэмжээний эхний хэсэг эдийн засгийг идэвхжүүлэхтэй холбоотой. 
  • Экспорт өдөртөө 40-50 машин гарч байсан бол одоо  540 машин болоод нэмэгдээд явж байна. Хоёрдугаар хагаст энэ жил алдсан бүх боломжийг нөхөх бодолтой. 
  • Энэ арга хэмжээнүүд төсвийн алдагдлыг нэмэгдүүлэхгүй. 
  • Тавдугаар сарын 24-нд ОУВС, Засгийн газар хоорондын хөтөлбөр албан ёсоор дуусгавар болно. Засгийн газар хөтөлбөрийн хэрэгжилтийг 80-85 буюу амжилттай хэрэгжсэн гэж үзэж байгаа. 

Видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/2358895037736460/?t=582