ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын эмнэл зүйн шинж тэмдгүүд

ikon.mn
2020 оны 4 сарын 21
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

Бусад улс, оронд бүртгэгдсэн тохиолдлуудын эмнэл зүйн шинж тэмдгийн талаар ХӨСҮТ-ийн их эмч Б.Саруул хэлэхдээ:

  • Халдвар аваад эхний 1-2 хоногт халуурах шинж тэмдэг мэдрэгдэх бөгөөд энэ үед мөн дотор муухайрах, суулгах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
  • 3-4 хоногт хоолойн өвдөлт нэмэгдэж, хоолой сөөх, юм залгихад хөндүүрлэх зовуурь мэдрэгдэнэ
  • тав дахь өдрөөс толгой эргэх дотор муухайрах, хөдлөхөд хэцүү болох зовуурь илэрнэ гэсэн мэдээлэл байна. Мөн тав дахь хоногоос халуурч эхлэх бөгөөд халууралт аажмаар нэмэгдэнэ.
  • Зургаа дахь өдрөөс хуурай ханиалгах, дотор муухайрах, ядарч сульдаж байгаа нь ажиглагдана.
  • 7-8 дахь хоногт амьсгалахад цээж хөндүүрлэх, бие сульдах шинж тэмдэг илүү давамгайлж иржээ. Мөн энэ үед хуурай ханиалга нь цэртэй болж эхэлсэн байна.
  • Найм дахь хоногоос биеийн байдал улам хүндэрч, цээжээр өвдөж халууралт тогтвортой нэмэгдэх гэсэн эмнэл зүйн шинж тэмдгүүд давамгайлж байна.

"Амт, үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг нийт тохиолдлын 16 хувьд шинээр илэрсэн байна"

ХӨСҮТ-ийн хамгийн сүүлийн үеийн эмнэл зүйн мэдээллийг ХӨСҮТ-ийн тэргүүлэх зэрэгтэй их эмч Б.Бурмаа хүргэлээ.

Тэрбээр хэлэхдээ “Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа нийт 348 хүн байна. Үүнээс халдвартын клиникт 219 хүн эмчлүүлж байгаа бөгөөд COVID-19 халдвартай холбоотой буюу сэжигтэй, ойрын хавьтал, ажиглалтад байгаа гэсэн 154 хүн бий.

Улсын хэмжээнд COVID-19 халдварын батлагдсан 33 тохиолдол бий. Түүнээс одоогоор найм нь эдгэрч эмнэлгээс гараад сувилалд ажиглалтад шилжсэн.

Өвчтөнүүдийн биеийн байдал бүгд одоогоор тогтвортой байгаа бөгөөд хүндрэлийн шинжгүй байна.

Мөн насны ангиллын хувьд ихэнх тохиолдол нь 15-24 насныхан байна.

Халдвараар өвчилсөн хүмүүсийг хүйсийн хувьд авч үзвэл эмэгтэй 52 , эрэгтэй нь 48 хувийн харьцаатай байгаа юм.

Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлуудаас ажиглахад ихэнхдээ дараах эмнэл зүйн шинж тэмдэг илэрч байна. Үүнд:

  • Хоолой өвдөх- 64.7 хувь
  • Гүйлгэх, Толгой өвдөх, Хамар битүүрэх, Ханиалгах - 41.2 хувь
  • Халуурах- 35.3 хувь
  • Булчин өвдөх- 29.4 хувь
  • Ядрах , Бөөлжих- 23.5 хувь
  • Амьсгал давчдах-17.6 хувь
  • Үе мөчөөр өвдөх, Дотор муухайрах, Жихүүдэс хүрэх, Нус гоожих -5.9 хувьтай байна.
  • Мөн амт, үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг нийт тохиолдлын 16 хувьд шинээр нэмж илэрсэн байна" гэв.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
40
Зураг
ХАРАМСАЛТАЙ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
11 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
АРД [202.9.46.228] 2020/4/23
ЭНЭ ӨВЧИН ТУССАН ХҮНИЙГ ЯАЖ ЭМЧЛЭЖ БАЙГАА ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМ УУ ЭНЭ ИХ ЧУХАЛ ЮМ ШИГ ЯАЛАНГУЯА ГАДААДАД ЭНЭ ӨВЧИН АВСАН ИРГЭД МӨНГӨ ТӨГРӨГГҮЙ ХАРИЛЦАА ХОЛБОО БАРЬЖ ЧАДАХГҮЙ ЯАХ УЧРАА ОЛОХГҮЙ БАЙГАА ТОХИОЛДОЛД ЭМЧЛЭХ АРГЫГ НЬ ХЭЛЭЭД ӨГӨХ ЮМ БОЛ АРГА ЯДСАН ҮЕД ӨӨРСДӨӨ ЭМЧЛЭХ ЮМ ДАА ТИЙМ УЧРААС НУУЦЛАХГҮЙГЭЭР ЭМЧИЛГЭЭГ ЯГ БОДИТООР ЗААВАРЛАЖ ӨГМӨӨР БАЙНА.
9 | 2 Хариулах
Зочин [64.119.18.127] 2020/4/22
Энэ өвчин маань тэгээд ялаа шумуулны үед одоо яадагын бол доо судалгаа шинжилгээ хэр хийж байгаан бол?!! Эдгэсэн хүмүүс л гэнэ вирус биз дээ, алга болоогүй нь тодорхой. Цаашид хорт хавдар, элдвийн ужиг хууч үлдээдэг үү? Сайн судлах шаардлагатай байна.
7 | 0 Хариулах
zochin [192.82.65.76] 2020/4/22
Ajiglaltand baigaa hunee emchluulj baigaa l geed yariad baih yum. Ter Yamnii heltsiin darga ni ch ene emch ch gesen 200, 300 gaaraa emchluuleed baigaa ayatai yum yaril bicheed l esvel tolgoi daraalan emchleed yavaa gesen ug ch yum uu? Oilgoh yum alga daa. Medeed ch baigaa yum shig medehgui ch baigaa yum shig hiisen ajlaa nuraadag uls yamar olon yum be dee.
1 | 0 Хариулах
Зочин [103.229.121.179] 2020/4/21
Уг нь нэг их онцгойрох шинжгүй бусад ханиад томуу өвчний үед илрэх шинж тэмдэгтэй адил л юм байна яалт ч үгүй л шинжилгээ авч байж мэдэх юм байна харин эдгэрээд байгаа гэдэг л асуудал үлдэх уршиг их бололтой сонсогдох юм
1 | 0 Хариулах
Zochin [182.160.1.101] 2020/4/21
Tuslamj gandiviin san baiguulj emneleg bairiach ee! Yund ch zarsan ni todorhoigui, yu ch ugui l uldene shu de. Ersdeliig ch gesen buteelcheer surj baigaa delhiin uls ornuudaas sanaa avch boldoggui um uu. Hedii boltol halaasandaa zahiragdaj guilgachin staraildag um be. Neg um bariad ehelchihvel ard irged chn chadah chadahaaraa tuslamjiin garaa sungana shu de. Nuustiig zuv udirdaad chigluuleed ehleliig ni taviad, olon niitiig urialaad, ur dung ni uzehiig husie!
3 | 0 Хариулах
Zochin [202.126.89.73] 2020/4/21
Frankfurtees been virus irne bolgoomjil
1 | 0 Хариулах
Эмнэлэг бариасай [109.70.100.24] 2020/4/21
2000 хүн 1 дор хүлээн авч оношлох эмчлэх тусгаарлах хүчин чадалтай ганц эмнэлэг уулын аманд бариад өгөөсэй .Үүнийг хэнээсээ гуйх вэ. Бурханаас бол гуйсан. Засгаас бол гуйгаад нэмэргүй болтой. Уушигны аппарат ганцын ганцыг ч бол аваачдээ гэж 4 сар гуйгаад аваагүй засаг . 2000 хүн багтаах 1 эмнэлэгтэй байсан бол ингэж 4 сараар хорионд орохгүй бүх зүйл хэвийн байх байлаа гэж. Гаднаас ирэгсдээ тусгаарлаад халдвартайг нь эмчлээд явчихад бид өдийд хичээл сургууль ажил гээд бүх зүйл зүв зүгээр байх байлаа. Эдийн засаг ч унахгүй. Дотроосоо гайгүй юм чинь гаднаас ирэгсдээ яах вэ гэдэг дээр толгойгоо ажиллуулаад бодит ажил хийсэн ч болоосой. Гаднаас ирэгсдээ тусгаарлаж хянөад иргэлээ оношилгоонд хамруулаад явчихад бүрэн ОК байх байв. Гаднаас 8000 иргэн ирнэ гэвэл 4 ээлжээр л авчих байж . Иргэнээ авчрах нь үүрэг гээл цээжээ дэлдэхийн өмнө ирэхээр нь байлгах эмнэлэгээ юм хумтай нь ажилтнуудтай нь бэлэн болгох ёстой биздээ. Тархи толгой нь эргүүтээгүй л бол .
11 | 0 Хариулах
Зочин [109.70.100.24] 2020/4/21
Энэ засаг засаг юмуу эсвэл сайн дурынхан юмуу??? Муулах гэсэнгүй
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.241] 2020/4/21
Нэг эмнэлэг баригдаал бүх юм шийдэгдэхгүй л дээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.63] 2020/4/21
buudal bolon howiin towd bga heden emlege see bailgahaas hamaagv deer asuudal ene hvn ih zow ym yrij bn an oilgood unsh chadahgv bl algasaj sur okey
2 | 0 Хариулах
Зочин [103.57.95.55] 2020/4/24
Эмнэлэг бариад хорионд орохгүй болчихдог сонин л юм. Их л мундаг юм сэтгэлээ гэж бодоод байгаа байхдаа хөөрхий. Бас тэгээд эргүүтээгүй л бол гэчихжээ. Эргүү минь чиний эндээс олигтой санаа олж харсангүй.
0 | 0 Хариулах