Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймагт коронавирусийн шинжилгээ, оношилгоог хийх боломжтой боллоо

А.Намуун, iKon.mn
2020 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хэмжээнд бүртгэгдэж буй сэжигтэй тохиолдлуудад ХӨСҮТ дангаараа шинжилгээ хийж байсан бол Дархан-Уул аймагт мөн коронавирусийн шинжилгээ, оношилгоог хийх боломжтой болжээ.

Ажилтнуудыг сургаж, оношлуурыг хуваарилснаар хойд хилээр орж буй сэжигтэй тохиолдлуудад шинжилгээ хийж, ХӨСҮТ-ийн ачааллыг хуваалцах, цаг хугацаа хэмнэх зэрэг давуу талыг бий болгож байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн мэдээллийн хурлын үеэр онцоллоо.

Түүнчлэн Ховд, Дорнод аймгийн лабораторийг ХӨСҮТ-ийн Төв лаборатори шиг хүчин чадалтайгаар зохион байгуулахаар бэлдэж байгаа аж.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.