Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Нямхүү: Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарсан

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. 

Мэдээллийг үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарынг 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарсан. 

Тусгаарлалтад байгаа ХӨСҮТ-д тав, Увс аймагт хоёр, Дархан-Уул аймагт 19, Сэлэнгэд дөрөв зэрэг нийт 32 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Өчигдөр сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Одоогийн байдлаар 220 хүн ХӨСҮТ-д ажиглалт, тусгаарлалтад байна" гэв.

Мөн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа. Эмчилгээний тактик зөв байна гэдэг сайхан мэдээ дуулгая гэлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.