Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Дэлхий даяар 14 минутад нэг хүн коронавирусийн халдвар авч, 20 минут тутамд нэг хүн эндэж байна"

А.Төгөлдөр, iKon.mn
2020 оны 3 сарын 29
iKon.MN

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/222993392147279/

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамнаас нийт эмч, эрүүл мэндийн ажилтнуудад Дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар өвчлөл 201 улс оронд бүртгэгдээд байна. Дэлхийн даяар 14 минут тутамд нэг хүн коронавирусийн халдвар авч, 20 минут тутамд нэг хүн үүний улмаас эндэж байна" гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар дэлхий даяар 575,400 тохиолдол бүртгэгдсэн. АНУ, Итали улс Хятад улсыг давсан бол Испани, Итали улсад нас баралтын тохиолдол нь Хятад улсаас 1-3 дахин их байгаа. БНХАУ-д дотоод халдвар гарахгүй байгаа ч импортлогдох тохиолдлоос сэргийлэх зорилгоор олон улсын нислэгүүдээ багасгаж байгаа юм" гэлээ. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.