Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хэнтий аймагт нас барсан хүүхдээс томуугийн А хүрээний H3N2 вирус илэрчээ

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

21:51 2020/01/28

Шинжилгээний хариуны талаар ялгаатай мэдээллүүд гарсаар байгаа учир ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлтэй дахин холбогдож, шинжилгээний хариуг лавлахад "Томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн нь тогтоогдсон" гэх хариултыг өглөө.

20:48 2020/01/28

Хэнтий аймагт уушгины хатгалгааны хүндрэлээр нас барсан хүүхдээс авсан шинжилгээний хариу гарчээ.

Шинжилгээний хариуг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодруулахад "Шинжилгээний хариу гарсан. Шинжилгээгээр томуугийн А хүрээний Н1N1 вирус илэрсэн" гэлээ.

Өнөөдөр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал уг тохиолдлын талаар "Хэнтийн аймгийн эмнэлэгт өчигдөр өглөө 07:45 цагт хоёр талын уушгины хатгалгаатай, амьсгал болон зүрх судасны дутагдалтайгаар биеийн байдал хүнд хүүхэд ирсэн. Эрчимт эмчилгээний арга хэмжээ авсан ч биеийн байдал дээрдэлгүй 16:00 цагийн орчимд нас барсан.

Түүний ойрын хавьтал гурван хүүхдийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Тэдний биеийн байдал хэвийн байгаа" гэсэн билээ. 

Мөн Эрүүл мэндийн яамнаас хийсэн өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид коронавирусээс бусад тохиолдолд хатгалгааны улмаас богино хугацаанд нас барах эрсдэл байдаг эсэхийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаас тодруулахад "H1N1, H3N2 зэрэг вирусийн халдвараар үүсгэгдсэн хатгалгааны хүндрэлийн улмаас нас барах тохиолдол бий" хэмээн хариулж байв.

 

21:51 2020/01/28

Шинжилгээний хариуны талаар ялгаатай мэдээллүүд гарсаар байгаа учир ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлтэй дахин холбогдож, шинжилгээний хариуг лавлахад "Томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн нь тогтоогдсон" гэх хариултыг өглөө.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.