Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэнтий аймгийн эмнэлэгт нас барсан охины цогцсоос сорьц авч, дээжийг ХӨСҮТ-д илгээсэн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn

Хонг Конгийн онгоцоор өндөр халуунтай ирж буй нэг иргэнийг тусгаарлах талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Чингис хаан нисэх онгоцны буудлаас мэдээлэл хийв.

Тэрбээр “Бидэнд ирсэн мэдээллээр Хонг Конгийн онгоцоор нэг зорчигч халуунтай ирж байгаа гэсэн ч үзлэгийн явцад нэг биш хоёр зорчигчийн биеийн темпаратур хэвийн хэмжээнээс өссөн байсан нь илэрсэн.

Одоогоор Хонг Конгоос ирсэн хоёр зорчигчийг ДЭМБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу тусгаарлан үзлэг хийж байна. Хэрэв сэжигтэй тохиолдол илэрвэл бид яаралтай мэдээлэх болно.

Харин иргэд болзошгүй нөхцөл байдлаас сэргийлэн Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийг дагахыг зөвлөж байна" гэлээ.

Мөн тэрбээр "Нэгдүгээр сарын 27-ны өдрийн 08:10 цагт Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 14 настай охин уушгины хатгалгаа гэсэн оноштой хэвтсэн. Харамсалтай нь өнөөдөр 16:50 цагт нас барсан мэдээлэл бидэнд ирсэн.

Хэнтий аймгийн эмнэлгээс охины цогцсоос сорьц авч, дээжийг 19:00 цагт ХӨСҮТ-д илгээсэн. Бид сорьцийг шинжилж хариу гарсан даруйд нь мэдээлнэ" гэдгийг нэмж хэлэв.

Видео:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/469507613720797/?epa=SEARCH_BOX