ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Хонг Конгийн 20:00 цагийн онгоцоор ирж буй өндөр халуунтай иргэнийг тусгаарлана

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн онгоцоор өндөр халуунтай ирж буй нэг иргэнийг тусгаарлах талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Хонг Конгоос өнөөдөр 20:00 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буух онгоцонд зорчиж байгаа өндөр халуунтай монгол иргэнийг ХӨСҮТ-ийн тандалтын багийнхан тусгаарлах арга хэмжээг авах аж.

Хүний халдварт өвчний үед голомттой улс орноос онгоцонд ирж буй зорчигчдоос асуумж авах, онгоцны багаас өвчний сэжигтэй зорчигчийн талаар урьдчилан мэдээлэл авч, онгоц газардсаны дараа термокамерийн хяналтаар илрүүлэх зэргээр хяналт тавин ХӨСҮТ, ЗӨСҮТ-д шууд мэдээлэн сэжиг бүхий зорчигч, түүний ойрын хавьтлыг тусгаарлан хил дээрх бүх байгууллага харилцан уялдаатай ажиллана хэмээн МХЕГ-аас мэдээлэв.

Өнөөдөр 11:00 цагийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өгсөн мэдээллээр шинэ коронавирусаар өвчилсөн тохиолдол 2,796, нас барсан хүний тоо 80 болжээ.

БНХАУ-д 2,761 тохиолдол, үлдсэн 35 тохиолдол нь бусад улсад бүртгэгдсэн ба бүх нас баралт зөвхөн БНХАУ-д гарсан аж.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны өгсөн мэдээгээр:

461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан. Өвөрмонголд 7, Манжуурт 2, Шилийн  голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдгэгджээ.

Харин манай улсад одоогоор шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАРАМСАЛТАЙ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.