ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

2016 оноос хойш татварын орлого ₮4.7 их наяд буюу 93% өсжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
00:00 00:00
2016 оноос хойш татварын орлого ₮4.7 их наяд буюу 93% өсжээ
Sara, ikon.mn - text to speech
Монгол Улсын төсөв 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулав.

Тодруулбал, 2019 онд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого урьдчилсан гүйцэтгэлээр 10.8 их наяд төгрөг байгаа бол зарлага 11.4 их наяд төгрөг болжээ. 

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 271.7 (32.2%) тэрбум төгрөг өөр нэмэгдсэн бол нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 2.2 их наяд төгрөг болж, өмнөх сараасаа 2.5 дахин өсжээ.

Улсын нэгдсэн төсвийн орлогын 81.7 хувийг татварын орлого бүрдүүлж байна. Тэгвэл татварын орлого сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 4.7 их наяд төгрөгөөр буюу 2016 оныхоос 93%-өөр өссөнийг дараах графикаас харж болно.

График. Улсын нэгдсэн төсвийн орлого (2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр)


Татварын ОРЛОГОд 2019 онд 

  • Орлогын албан татвар 26.1 хувь
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 25.5 хувь
  • Нийгмийн даатгалын орлого 20.3 хувь
  • Бусад татвар 11.2 хувь
  • Онцгой албан татвар 8.9 хувь
  • Гадаад үйл ажиллагааны орлого 8.1 хувийг эзэлж байна.

Харин улсын нэгдсэн төсвийн ЗАРЛАГын 

  • 71.8%-ийг урсгал зардал
  • 24.7%-ийг хөрөнгийн зардал
  • 3.5% нь эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл эзэлжээ. 
Хөрөнгийн зардалд 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2.8 их наяд төгрөг зарцуулсан нь өмнөх оноос 1.2 их наяд буюу 75.3% өссөн дүн юм.
  • Хөрөнгийн зардал ингэж өсөхөд 
  • Барилга байгууламжийн зардал 1.1 их наяд төгрөг буюу 2.1 дахин
  • Их засварын зардал 77.9 тэрбум буюу 91.7% 
  • Бусад хөрөнгийн зардал 22.7 тэрбум
  • Стратегийн нөөц хөрөнгийн зардал 7.4 тэрбум төгрөг буюу 61.% өссөн нь нөлөөлжээ.
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.21.247] 2020/1/17
Татвар өссөн ч, эргээд бидний амьдралд юм хийв үү?
0 | 0 Хариулах
Зочин [202.126.88.54] 2020/1/17
Тэгээ л тэр татвараа алс холын бөглүү суманд соёлын төв барих, энд тэндэхийн бөх шагнах гээд үрж өгдөг биз дээ.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.84.70] 2020/1/17
хэдийг нь энэ учрал энкбаяр мэтийн ждүчин пязданууд шаасан бол
0 | 0 Хариулах
Зочин [122.201.26.237] 2020/1/17
Нөгөө л муулаад байдаг Ч.Сайханбилэгийн НӨАТ, ebarimt систем, Ил тод байдлын хуулийн хэрэгжилтийн үр дүн. Монголчууд ер нь үзэн ядаж буй хүмүүсийнхээ ачаар л өдий зэрэгтэй явж байна даа. Үхээсэй гэдэг С.Баярцогт, С.Баяр нарын үзэглэсэн ОТ төсөл эдийн засгийг нь чирч, үздэггүй МСS нь төсвийнхөний цалинг бүрдүүлж, бууд цаазал гээд байгаа ХХБ-ны Монголд авч ирсэн Эрдэнэт нь хамгийн өндөр татвар төлж байна.
7 | 3 Хариулах
Зочин [202.21.101.226] 2020/1/17
Яг үнэндээ Баярын хийсэн гэрээний үр ашгаар энэ монголчууд амь тээж яваашд
1 | 2 Хариулах
Зочин [66.181.161.56] 2020/1/17
цаазал
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.191] 2020/1/17
Bi uzeglesen bol chi arabiin shaah shig bhgui yu.. odoo bol chi gutlaa chirsen amitan
1 | 0 Хариулах
зочин [202.170.80.25] 2020/1/17
Төр үл хөдлөх хөрөнгөтэй байх ямар ч шаардлагагүй. 2019 онд улсын төсөвөөр олон давхар том том барилга нүдэн дээр баригдлаа. Сонгуулийнхаа санхүүжилтыг гаргаж авах гэсэн башир арга гэж хардахаас өөр арга алга.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.182.57] 2020/1/17
93%-иасаа валютын ханшийг өсөлт, инфляци, нэмсэн татвараа хасаад бодоод үзээрэй. Арай дэндүү байна дөө.
3 | 0 Хариулах