Түгжрэл дундаа түлхэлцэж, таарамж муутай амьдрах мэт санагдавч бид чинь нэг хотын амь нэгтэй хүмүүс гэдгээ хаа нэгтээ санаандгүй сонссон хэн нэгний дулаан үгс мэтийн гойд зүйлгүй ч, гоё мэдрэмжээс ухаардаг нь сонин.
Нефтийн импортын салбарын анхдагч бас тэргүүлэгчдийн нэг "Магнай Трейд" ХХК болон анхны олон улсын конвенинс дэлгүүрийн сүлжээ болох "Сиркл К" компаниуд стратеги түншлэлийн хүрээнд хамтарч шатахуун түгээх станцууд дээр олон улсын стандартын дэлгүүрүүдийг байгуулж эхэлжээ.
Олон улсад зам зуураа ороод гарах боломжтой, саруулхан, цэвэрхэн, тохилог жижиг дэлгүүрүүд замд инээмсэглэн угтаж халуун хүйтэн уух зүйлс, идэх зүйлсээр үйлчилдэг дэлгүүрүүд амин чухал үйлчилгээ болон хөгжсөн байдаг. Боловсон ОО р үйлчлүүлээд хэрэгтэй зүйлсээ хурдан аваад замдаа гарах тэр л боломжыг конвенинс дэлгүүрүүд бүрдүүлж их хотын завгүй хэмнэлд яваа хүмүүсийн цаг хугацааг хэмнэх үйлчилгээг санал болгодог. Машинтайгаа үйлчлүүлээд гардаг энэ консепт Монголд хамгийн их үгүйлэгдэж байсан. Энэхүү орон зайг дүүргэж шинэ үйлчилгээг хүргэж буй хоёр компанийн синержи цагаа олжээ.
Монгол компаниуд синержи байх нь тун ховор. Харин хэзээд яваад очиход нээлттэй, халуун кофетой угтах 24 цагийн дэлгүүр, хэн бүхэнд хэрэгтэй шатахуун түгээх станцтай хаяа дэрлэн байрлах энэ синержи ажиллагаа Монголд жишиг тогтоож эхэлсэн нь юутай сайхан.
Тэд одоогийн байдлаар хоёр дэлгүүрийг Шар Хад явах зам дагуу буюу Да хүрээ захын баруун урд байрлах ШТС дээр болон мөн Амгалан явах замд төв замын дэргэд ШТС дээр нээжээ. Тэд цаашдаа 5 жилийн хугацаанд 40 дэлгүүрийг хамтран байгуулахаар аль хэдийн хамтарсан төслөө бэлдэж ажилдаа оржээ. Дараа дараачийн шинэ үйлчилгээнүүд ч сар бүр үргэлжлэх хүрэх гэнэ.
Үйлчлүүлсэн хөлсөө өгч, авдаг нь зах зээлийн жам ч, зөвхөн үнэтэй дэлгүүрт "том" соёл байх албагүй гэдгийг “Сиркл К” дэлгүүрийн худалдааны зөвлөх залуус , охидууд мэдрүүлдэг.
Тэнд халуун уух зүйлс хэтэвчинд нийцсэн үнэтэй юм. Итали үрийн Латте 4,000 төгрөг. Итали үрийн Американо 3,000 төгрөг. Капучино мөн 4, 000 төг. Шар докторын халуун чацаргана бүүр 1,500 төгрөгөөр авах боломжтой юм.
Дааж ядсан хүнд бодлоо халуун Американогоор хөнгөлчихөөд өнөө л танил инээмсэглэлтээс “Баярлалаа, дахин үйлчлүүлээрэй” гэх дулаан үг сонсоод хаалга зүглэвэл “Уучлаарай, та халуун шоколадаа мартчихлаа” хэмээж байна. “Би захиалаагүй” гээд итгэл муутай хариулбал “Энэ таны шатахуун худалдан авалтад дагалдаж буй манай шинэ салбарын урамшуулал” гэнэ.
12 сарыг дуустал ШТС дээрхи Сиркл К ийн шинэ салбаруудаар үйлчлүүлж машиндаа шатахуун худалдан аваад халуун шоколад бэлгэнд авах боломжтой юм байна. Хүйтэнд яарч яваа хэрэглэгчидээ халуун үгээр сэтгэлийг нь дулаацуулж халуун шоколадаар дайлж буй хоёр компанийн синиржи шинэхэн дэлгүүр сэтгэлийг дулаацууллаа.
Өглөөгүүр сонссон эелдэг үгс, халуун кофены илч дулаан мэдрэмж өдрөө даалаа. Энэ өдөр ямар нэг баяр, улсын амралт тохиогоогүй. Ажилдаа яарч явсан ч “зогсоол яаж олно оо” гэж толгой гашилгалгүй хэдэн буудал хол газар машинаа тавьчихаад амьд байх, амьдрах сайхан гэдгийг мэдрээд алхчихлаа.
Хэдий бидний амьдралд таагүй, хар бараан зүйл олон ч сэтгэл жоохон гундуу байвал хэрэг болгон Сиркл К с аяга кофе авч амтархан уугаад гудамжаар жаахан алхаарай. Уур савссан халуун кофеноос таашаал мэдэрч урт холын мөрөөдлөөрөө жигүүрлээд мөдхөн ирэх гэрэлт өдрүүдийн зүг инээмсэглээрэй.
Г.Тэгшсүрэн