Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

2019 ОНЫ ШИЛДЭГ SUV: JEEP WRANGLER

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 4
Сурталчилгаа

 

 

Автомашины мэдээлэл, сонирхолтой нийтлэл түгээх салбарт томоохон байр суурь эзэлдэг дэлхийн алдартай сэтгүүл, тв суваг, веб сайт хөгжүүлэгч болох MotorTrend компани жил бүр шилдэг автомашинуудын үнэлгээг хийж, дэлхий даяар автомашин сонирхогчдод олон сонирхолтой мэдээ, нийтлэлийг хүргэдэг юм. Тус компаний зүгээс 2019 оны шилдэг SUV буюу дунд оврын жийп автомашины ангилалд олон үзүүлэлтүүдийг харгалзан JEEP WRANGLER загварын автомашиныг нэрлэж “MOTORTREND 2019” шагналыг олгож буйгаа албан ёсоор зарлажээ.

 

JEEP брэндийн нэрийн хуудас болсон WRANGLER загварын автомашин нь 1941 оноос эхлэн үйлдвэрлэгдэж эхэлсэн бөгөөд өдгөө 70 гаруй жилийн хугацаанд тус загварыг сонирхсон худалдан авагч, шүтэн бишрэгчдийн тоо нь жил ирэх тусам өссөөр байгаа юм.

Тэгвэл бид та бүхэндээ автомашин салбарын өвөрмөц, өөрийн гэсэн өнгө төрхөөр танигдсан энэхүү JEEP Wrangler автомашины талаарх 10-н факт, мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

 

1. Ойр, холыг үл хамааран хараад л шууд танигдах өвөрмөц загвар

Автомашины салбарт маш олон брэнд, үйлдвэрлэгч байдаг боловч заримдаа хэрэглэгчид хооронд нь эндүүрэх, ялгахгүй байх эсвэл төсөөтэй санагдах загварууд олон байдаг. Харин Wrangler бусдаас илүү өвөрмөц, дахин давтагдахгүй шинж чанартай төдийгүй үйлдвэрлэж эхэлсэн цагаас өөрийн өвөрмөц байдлыг одоо хүртэл алдахгүй байгаа нь түүний том давуу тал юм.

 

2. Өнгөөр илэрхийлэгдэх эрч хүч

Хотын гудамж эсвэл бартаат замаар явах зэрэг ямар ч үед Wrangler өөрийн эзний шавхагдашгүй эрч хүч, цовоо сэргэлэн байдлыг илэрхийлэх мэт гоёмсог өнгөний сонголттой байдаг.

 

3. Хүссэнээрээ өөрчил

Адал явдал, аялалд дурлагчдын яг л мөрөөдлийн автомашин гэмээр, та дээвэр, хаалга зэргийг салгаж болохоос гадна бусад тоноглол, үйлдвэрлэгчдийн зөвхөн Jeep-д зориулж бүтээсэн хаалга зэргийг онлайн дэлгүүрүүдээс захиалан авч тоноглож өөрт зориулсан цор ганц хувилбарыг бүтээх боломжтой. Мөн дээвэр хаалгыг салгахад тун хялбар бөгөөд та заавал автомашин засварын газар очих шаардлагагүй. Youtube-с заавар видео үзээд дагаад хийхэд л болно. 

 

4. 4x4 буюу бартаат замыг туулах чадвар

Түүний тэнхлэг хоорондын зай, урт, өргөний хэмжээ, мушгих хүч, хойд болон урд тэнхлэгийн дифференциал түгжээ зэрэг бүхий л үзүүлэлт нь ямар ч бартаат замыг хялбар туулахад зориулан тохируулсан ба олон туршигч, автомашин сонирхогчид түүнийг өөрийн биеэр 4x4 бартаат замын тест туршилт хийсний дараагаар  магтаж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлдэг билээ.

 

5. Бүх зүйл тэгш

Бартаат замын унаа гэхээр л автомашин сонирхогчид хөгжим, аудио систем тал дээр эхнээсээ хүлээлт багатай байдаг. Тэгвэл Wrangler-ийг шилдэг SUV болоход том түлхэц болсон зүйл нь түүний Alpine@ Premium хөгжмийн систем болон Iphone утастай холбогддог Apple Carplay системүүд юм.  Хөгжим бол яах аргагүй адал явдал хайгчдад зайлшгүй хэрэгтэй зүйл гэдгийг JEEP мэддэг бололтой.

 

6. Улирал харгалзахгүй аялалд бэлэн

Монголын эрс тэрс уур амьсгал, хүйтны эрчинд огт шантрах зүйлгүй. Jeep Wrangler-д анх суухад өвлийн хүйтэнд тохиромжгүй хэмээн бодож байснаа хэрэглэгчид хуваалцдаг бол түүний халаалтын систем, суудал халаагч, дээврийн нэмэлт доторлогоо, тольны халаагуур, хоёр бүсийн агааржуулалт, жолооны хүрдний халаалт зэргийг туршиж мэдсэний дараагаар харин ч хүйтний улиралд зохицсон хэмээн ярилцдаг юм.

 

7. Хөдөлгүүрийн хүч

Wrangler нь 2.0 турбо хөдөлгүүр, 270 морины хүчтэй бөгөөд энэ нь ямар ч саад, бартааг туулахад хангалттай төдийгүй таны түлшний хэрэгцээг SUV ангилалдаа хамгийн тохиромжтой бага түвшинд байлгаж эдийн засагт ч хэмнэлттэй байх давуу талтай.

 

8. Хамгаалалт

Бартаат зам туулахад хамгийн анхаарууштай 1 үзүүлэлт бол хамгаалалт юм. Аюулгүйн дэр, дээвэр болон бусад ослын хамгаалалтаас гадна эд ангийн хамгаалалт нь маш олон туршилт, судалгааны үндсэн дээр хэрэглэгчдийн найдвартай байдлыг хангахаар бүтээгдсэн.

 

9. Хэрэг болох зүйлсийг бүгдийг нь хамтад нь

1.5 тонн хүртэл ачааг чирэх хүч нь таныг аялалд гарахдаа чиргүүлдээ өөрийн авч явахыг хүссэн загасчлал, ан, мото болон бусад өөрийн сонирхол бүхий л нэмэлт ачаагаа авч явах боломжийг олгоно.

 

10. Засвар үйлчилгээ илүү хялбар

Цэргийн зориулалтаар ашиглагдахаар бүтээгдэж байсан учраас JEEP брендийн автомашинууд эдэлгээ даахаас гадна ямар ч үед засвар үйлчилгээ хийхэд хялбар байхаар бүтээгдсэн байдаг. Тиймээс хэрэглэгч аливаа тохиолдолд автомашиндаа засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай болсон тохиолдолд маш богино хугацаанд засварлуулахаас гадна сэлбэг хэрэгслийг ч боломжийн үнээр авах боломжтой байдаг.

 

Та хэрвээ энэхүү шилдэг JEEP WRANGLER автомашиныг сонирхож, илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрний зүүн талд байрлах “MSM Automotive” үзэсгэлэнгийн танхимд хүрэлцэн ирж үзээрэй.

Мөн 10% урьдчилгаа төлөөд 96 сарын хугацаатай банкны хамгийн бага, сарын 1.3%-ийн хүүтэй лизингийн төлбөрийн нөхцөлөөр Wrangler болон бусад загварыг та худалдан авах боломжтой.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.