Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

“TOP 100”-д мэдээлэл технологийн компаниуд хүчтэй байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 17
Сурталчилгаа

Монгол Улсын 2018 оны ТОП 100 аж ахуй нэгжийн шалгаруулалтаар Монголын харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарт цогц үйлчилгээ үзүүлдэг Юнител группийн компаниуд нэгдсэн дүнгээр салбараа манлайллаа.

Юнител ХХК, Юнивишн ХХК компаниудын татвар, ашиг, борлуулалтын орлого, ажилтны тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг нэгтгэн үзвэл өмнөх жилийнхээ тэргүүллийг хадгаллаа.   

 

Үүрэн холбоо, суурин холбоо, интернэт, IPTV зэрэг Юнител группийн үндсэн бүтээгдэхүүн үйлчилгээг Монгол Улсын нийт хүн амын 90 орчим хувь нь ашигладаг гэсэн баримт бий. Энэ утгаараа “ТОП 100” аж ахуй нэгжийн жагсаалтад ажилтнуудын тоо, татварын хэмжээгээр жин дарах үзүүлэлттэй байна.

 

Өмнөх 20 орчим жилийн хугацаанд татварын дийлэнхи орлого бүрдүүлэгч компанийг салбараар нь ангилвал  уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээний салбарын компаниуд жин дарж байв. Харин 2006 оноос хойш харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын компаниуд бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөх болсон. Улмаар жил ирэх бүр уг салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын нийгэм, эдийн засагт оруулах бодит хувь нэмэр эрс нэмэгдэж буй билээ. Үүний тод жишээ нь Монгол компаниуд дэлхийн мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжлийг цаг алдалгүй дотоотын хэрэглээнд нэвтрүүлж буйгаар нь мэдэж болно.

 

Юнител Групп өнгөрөгч 2018 онд UNITEL аплекэйшн, Chatbot, Киоск, Агент системүүдийг амжилттай нэвтрүүлж, хэрэглэгчид рүүгээ хандсан дижитал сувгуудын тоогоо нэмэгдүүлж дижитал үйлчилгээг цогцоор нь хүргэгч компани болохыг зорьж байна. Түүнчлэн Юнивишн ХХК 3.0 системд албан ёсоор шилжиж, илүү ухаалаг технологийг өрхийн болон байгууллагын хэрэглэгчиддээ хүргэсэн билээ.

 

Бидэнтэй хамт бусдаас түрүүлж алхдаг харилцагч, үйлчлүүлэгч та бүхэндээ баярлалаа.

Юнител групп

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.