Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Пүрэвтүвшин: Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор намайг байцааж байна гэж ойлголоо

Б.Ану
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:01 2019/03/05

Ikon.mn сайтын сэтгүүлч яг одоо Эрүүгийн цагдаагийн албаны гадаа ажиллаж байна. Манай сэтгүүлчийн өгсөн мэдээллээр дөнгөж сая Ц.Пүрэвтүвшин байцаалтын үеэр гарч ирж агаар амьсгалсан байна.

Энэ үеэр түүнээс ярилцлага авахыг оролдоход тэрбээр "Мөрдөн байцаагчийн зөвшөөрөлгүй яриа өгөх боломжгүй. Намайг өнөөдөр үүрээр энд хүчээр авч ирлээ. Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор байцаалт авч байна гэж ойлгож байна" гэлээ. 

10:51 2019/03/05

"Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өнөөдөр үүрээр Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас баривчилсан гэх мэдээлэл гараад байгаа юм.

Албаны эх сурвалжууд түүнийг саатуулаагүй. Харин яг одоо байцаалт авч байгаа гэсэн мэдээллийг өглөө. 

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй хүмүүс  “Монголиан коппер корпорейшн” ХХК  хэрхэн 400 сая доллар босгон "Эрдэнэт Үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан бэ гэдгийг танилцуулсан билээ.

Гэрэл зургийг mpa.mn

Схем:

Баривчилгаатай холбоотой бусад үйл явдал: