Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/04-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: Нууцын зэрэглэлээс гарсан Засгийн газрын 32-р тэмдэглэл

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 3 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахаас татгалзан, хувийн хэвшилд шилжүүлсэн хуралдааны тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гаргасан билээ. 

Тэгвэл тухайн үеийн буюу 2016 оны зургаадугаар сарын 9-ний өдрийн Засгийн газрын хаалттай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг ил болгосноо өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Мөн тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн санхүүгийн эх үүсвэрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм /Зурагт үзүүлсэн/.  

Ташрамд дурдахад, өмнө нь 2016 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын нууц хуралдааны протокол ил болж байсан билээ.

Харин Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал хэзээнээс Засгийн газрын түвшинд яригдаж эхэлсэн, хэдэн удаа хуралдсан зэрэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Нууцын зэрэглэлээс гаргаж, ил болгосон Засгийн газрын хаалттай хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлтэй танилцана уу.