Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын гэр болон ажлын байранд нэгжлэг хийж байна
17:09 2019/03/05
Албаны эх сурвалжуудын өгч буй мэдээллээр өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанд байцаалт өгсөн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын гэр болон ажлын байранд яг одоо нэгжлэг хийж байгаа юм байна.
Харин үүний дараа тэднийг саатуулах шаардлагатай бол Цагдаагийн байгууллага Прокурорт хүсэлт гаргах учиртай.
15:41 2019/03/05
ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг ЭЦА-наас авч явлаа
Эрүүгийн Цагдаагийн албанд байцаагдаж байсан ХХБ -ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг дөнгөж сая авч гарлаа. Түрүүнд нь Ц.Пүрэвтүвшинг мөн ЭЦА-наас авч яваад байсан юм.
Чухам хаашаа авч байгаа талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна.
“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарын яриа:
Баривчилгаатай холбоотой бусад үйл явдал:
- Ц.Пүрэвтүвшин: Өчигдрийн нэвтрүүлэгтэй холбоотойгоор намайг байцааж байна гэж ойлголоо
- Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийг баривчиллаа
- ВИДЕО: Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхоныг баривчиллаа
- Б.Баатархүү: Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг баривчлан шалгаж байна
- М.Мөнхбаатар: СЯ, Хөгжлийн банк, Монголбанкнаас нэг ч төгрөг аваагүйг өөрсдөө нотолсон албан бичгүүдийг бид нийтэд дэлгэнэ
- ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхоныг ЭЦА-наас авч гарлаа
17:09 2019/03/05
Албаны эх сурвалжуудын өгч буй мэдээллээр өнөөдөр Эрүүгийн цагдаагийн албанд байцаалт өгсөн Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарын гэр болон ажлын байранд яг одоо нэгжлэг хийж байгаа юм байна.
Харин үүний дараа тэднийг саатуулах шаардлагатай бол Цагдаагийн байгууллага Прокурорт хүсэлт гаргах учиртай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
