Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

М.Мөнхбаатар: СЯ, Хөгжлийн банк, Монголбанкнаас нэг ч төгрөг аваагүйг өөрсдөө нотолсон албан бичгүүдийг бид нийтэд дэлгэнэ

С.Бадрал, iKon.mn
2019 оны 3 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүгийн цагдаагийн албаны гаднаас шууд дамжуулж байна.

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар мэдээлэл өгч байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/586747555124419/

Тэрбээр "Хуулийн байгууллага хөндлөнгийн хараат бусаар ажиллана гэж найдаж байна. Өнөөдөр бид Монголын ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй. Өчигдрийн тавилттай нэвтрүүлгийн дүнд хийж байгаа ажиллагаа гэж бодож байна.

ЭЦА-наас ирж мэдүүлэг өг гэснийх нь дагуу би ирж байна. Манай компанийн зүгээс улсаас ямар нэгэн мөнгө аваагүй. Монгол Улсын СЯам, Хөгжлийн банк, Монголбанкнаас манай компани асуулга тавьж, 2018 оны нэгдүгээр сард бичиг нь ирсэн, төрөөс нэг ч төгрөг аваагүйг нотолсон албан бичгүүд байгаа.

Тэр бүгдийг бид олон нийтийн мэдээллээр нээлттэй тараана. Өнөөдрийн үйл явц системтэйгээр манай компанийн эсрэг явуулж байгаа үйл явц" гэлээ.

Мөн "Манай компани ХХБ-тай зөвхөн зээлийн харилцаатай. Төрийн байгууллага үнэн зөв шударгаар ажилладаг бол энэ асуудлаа 1-2 хоногт дуусгана гэж найдаж байна. 

Үгүй бол энэ үйл явцыг удахгүй болох гэж байгаа "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувьтай холбоотой шүүх хурлын мэдээллийг дарах гэж зохион байгуулж байна гэсэн хардлага надад байна.

"Эрдэнэт" үйлдвэр Стандарт банкны өрөнд орсон үйл явц одоогийн эрх барьж байгаа намыг өмнө нь эрх барьж байх үед болсон. Яагаад үүнийг хэн ч ярихгүй байгаа юм бэ?" гэв.

Баривчилгаатай холбоотой бусад үйл явдал: