Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

Англи хэл хувь хүн болоод улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?

A.Жаргал
2019 оны 2 сарын 11
Сурталчилгаа
Зураг зураг

Хувь хүн, ямар нэгэн ажилтан боломжийн Англи хэлтэй байх нь тухайн ажилтны орлогыг 30–50% нэмэгдүүлэх хүчин зүйл болдог байна.

Дэлхий дээр яг энэ цаг үед сая сая хүн Англи хэлийг хичээнгүйлэн сурч байна. Тэдний энэ хичээл зүтгэл нь хувь хүний хөгжилтэй холбоотойгоос гадна эдийн засгийн хувьд нөлөө бүхий хэрэгцээтэй чадварт тооцогддог. Мэдээж хэрэг эх хэл нь Англи хэл дээр байдаг улс орнуудын хүмүүсийн хувьд бизнесийн гол хэл болсон Англи хэл асуудал биш юм. Харин эх хэл нь Англи хэл бус тухайлбал Хятад, Орос, Бразил гэх мэтчилэнгээр бусад улсуудын иргэдийн хувьд Англи хэлтэй байна гэдэг нь тэдэнд эх орондоо болоод гадаадад илүү боломжуудыг бий болгодог гэдэгт тэд итгэдэг учир хичээнгүйлэн суралцах шаардлага гардаг.

 

Тэгвэл компаний захирлууд яагаад өөрсдийн ажилтнуудыг англи хэл сурахыг илүүтэй дэмждэг вэ?

Саяхан Принстоны их сургуулийн судлаачид хүн амын Англи хэлний чадвар болон улс орны эдийн засгийн гүйцэтгэлийн хоорондын хамаарлыг судалж үзсэн байна. Энэ графикт ашигласан үзүүлэлтүүд нь үндэсний нийт бүтээгдэхүүнтэй харилцан хамааралтайгаар өссөн байна. Мөн бидний авч үзэж байгаа Англи хэлний чадварын үзүүлэлт судалгаанд сонгогдсон 60-н улсын бүгдэд нь англи хэлний чадвар нь иргэдийн орлоготой шууд хамааралтай болох нь харагдаж байна. Үүнээс гадна хүний нөөцийн мэргэжилтнүүдийн ойлгож байгаагаар хувь хүн тухайлбал ямар нэг ажилтан боломжийн Англи хэлтэй байх нь тухайн ажилтны орлогыг 30–50 хувь нэмэгдэх хүчин зүйл болдог гэдгийг баталж байна.

 

Англи хэлний чадвар болон үндэсний нийт бүтээгдэхүүний тоо хэмжээ хоёрын хоорондын хамаарал нь Англи хэлний чадвар нь цалинг өсгөдөг хүчин зүйлтэй адил эргээд засгийн газрууд компаниуд болон хувь хүмүүс Англи хэлний сургалтанд илүү их хөрөнгө оруулалт хийдэг гэсэн эдийн засгийн хувьд эерэг циклд оруулж байна гэж ойлгож болно. Англи хэл эдийн засгийн талаасаа эерэг зүйл өгөхөөсөө гадна микро түвшинд буюу хувь хүний Англи хэлний чадвар нь илүү таатай ажил олох болон өөрийн эдийн засгийн боломжоо дээшлүүлэх эх сурвалж болж өгдөг.

Энэ нь умард Европын орнууд тухайлбал Швед улс сүүлийн хоёр жил Англи хэлний түвшин хамгийн дээд амжилт үзүүлснээр тайлбарлагдана. Жижиг бөгөөд экспорт давамгайлсан эдийн засагтай Шведын улс төрчид Англи хэл эдийн засгийн энэ тогтвортой өндөр амжилтанд маш чухал болохыг маш сайн ойлгодог.

Цаашилбал Англи хэлний чадвар нь хүн амыг орлогыг дээшлүүлж байгаа хүчин зүйл гэдгээр хязгаарлагдахгүй байгаа юм. Англи хэлний чадвар иргэдийн боловсрол, дундаж наслалт, бичгийн чадвар болон амжиргааны түвшин зэрэг хүний хөгжлийн гол гол индекстэй харилцан хамааралтай болохыг харж болно. Доорх графикаас бид Англи хэлний мэдлэг тааруу бүр муу үзүүлэлтэй улс орнууд хөгжлийн мөн л тааруу үзүүлэлтэй байгааг харж болно.

 

Бизнесмэнүүд болоод хөрөнгө оруулагчид ямар улс оронд хөрөнгө оруулалт хийх вэ? ямар улс орнууд олон улсын буюу глобал эдийн засгийн гол хэрэгсэл болох Англи хэл илүү сайн хэрэглэгдэж байна бас Англи хэл тухайн улс орны эдийн засгийн бодлого болоод зах зээлд нь хэр сайн нөлөөлж чадаж байна вэ? гэдгийг тооцож үздэг. Тухайлбал тэд дараахь асуултанд хариу өгч чадаж байгаа улс орнуудад илүүтэйгээр хөрөнгө оруулалт хийдэг гэж ойлгож болох юм.

  • Ямар улс орнууд тухайлбал уул уурхай мэтийн бизнесийг өөрийн оронд татахын тулд Англи хэлэнд өндөр ач холбогдол өгч байна.
  • Хаана ямар улс орны Англи хэлний тааруу түвшин эдийн засгийн өсөлтийг боомилж байна
  • Ямар улс орнууд гадаадын хөрөнгө оруулалт үндэстэн дамнасан компаниудыг татахыг хүсч байна.
  • Хаана ямар улс оронд Англиар харилцаж чаддаг ажилтануудыг өөрийн компанид ажиллуулах боломжтой вэ?

Өөрөөр хэлбэл эдгээр асуултанд зөв хариу өгч чадаж байгаа улс орнууд хөрөнгө оруулагчдын өмнө тулгардаг олон эрсдэлээс зайлсхийх мөн өөрсдийн бизнесийг зөвхөн тухайн улс орны эрх ашигт нийцүүлэх бус олон улсын эдийн засгийн эрх ашигт нийцүүлэх боломжыг бий болгож чадаж байна гэсэн үг юм.

Компаний удирдлагууд ямар улс орнууд дэлхийн эдийн засгийн хүрээлэлд ороход бэлэн байна ямар давуу талууд тэр улс орнуудад байна гэдгийг хамгийн түрүүнд тооцдог. Өөрөөр хэлбэл танай компани Англи хэлэнд хэр ач холбогдол өгч байгаа нь нэн чухал болсоор байгааг анхаарах ёстой болж байна гэсэн үг юм.

 

Эцэст нь хэлэхэд Англи хэл бол зүгээр нэг чамирхал байхаа болиод удаж байна. Харин орчин үед Англи хэл дэлхийн бизнес рүү нэвтрэх хаалга болоод байгаа билээ.

 

Орчуулсан: Jet School of English

Үүсгэн байгуулагч, ерөнхий захирал: Ц.Чинзориг

Англи хэл сурахыг хүссэн хүн бүрийг бид дэмжинэ.

https://www.facebook.com/JetSchool/

Утас: 77118899

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.