ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гаалийн байгууллага улсын төсөвт 2.73 их наяд төгрөг төвлөрүүлжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Гаалийн байгууллага 2018 онд Монгол Улсын төсөвт 2.19 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэйгөөс 2.73 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь төлөвлөснөөсөө 124.6 хувиар буюу 538.9 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн үзүүлэлт юм.

2018 онд тус байгууллага экспортын 530 мянга, импортийн 256 мянган бүрдүүлэлт хийж, нийт экспортын бүрдүүлэлтийн 95 хувийг цаасгүй технологид шилжүүлсэн байна.

Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Худалдааг хөнгөвлөх үндэсний хорооны 2018-2022 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө”, “Худалдааг хөнгөвчлөх үндэсний хөтөч зураг 2018-2022”-ийг боловсруулан батлуулахад Гаалийн байгууллага идэвхи санаачлага гарган ажиллаж, “Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн худалдааны луйвар, гаалийн зөрчлийг илрүүлж, нийт 2,028 хууль бус үйлдлийг илрүүлэн хянан шийдвэрлэж, 2.3 тэрбум төгрөгийн торгууль ногдуулан, 6.1 тэрбум төгрөгийн гаалийн болон бусад татвар нөхөн төлүүлсэн байна.

Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан 15 удаагийн үйлдэлийг илрүүлж, хар тамхи мансууруулах бодисыг илгээх болон хүлээн авдаг хоёр сувгийг илрүүлэн тогтоох үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллажээ. 

Иймд өнгөрсөн онд гаргасан амжилтаа улам бататгаж Дэлхийн гаалийн байгууллагаас дэвшүүлсэн зорилт болон боомтын хөрөнгө оруулалтыг, гаалийн хяналтын үйл ажиллагаатай уялдуулан 2019 оныг Монгол Улсын Гаалийн байгууллагаас “Дэвшилтэт технологи- ухаалаг хяналт”-ын жил болгосон байна.

2019 оны нэгдүгээр сарын 15-16-ны энэ өдрүүдэд Монгол Улсын Гаалийн байгууллагын удирдах ажилтнууд “Зөвлөлдөх уулзалт”-аа зохион байгуулж өнгөрсөн оны ололт амжилт, хүрсэн үр дүн, алдаа дутагдлаа ярилцан дүгнэж, 2019 онд гаалийн шинэчлэлийг теле-хяналтын иж бүрэн систем нэвтрүүлэх, гаалийн лабораторийн бүрэн шинэчлэл хийх, хилийн боомтын хяналтын дэд бүтэцийг сайжруулахад чиглүүлж, үйл ажиллагаагаа дахин загварчлах, мэдээлэл харилцаа холбооны дэвшилттэй уялдуулан хөгжүүлэхэд зорин ажиллахаар зөвлөлдөж байгаа аж.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [103.57.94.174] 2019/1/16
Gaali deer hudaldan awsan baraaniihaa bankaar shiljuulsen barimtiig awch ochood bhad Gaaliin baitsaagch ni jishig une gej tawiad bdag ni yamar uchirtai we? Awilgal ogohgui l bol baraagaa undsen uneer ni awch chadahgui yum bna l daa Gaaliin darga Asraltaa?
0 | 0 Хариулах
Зочин [202.70.38.18] 2019/1/16
НӨГӨӨ АД ҮЗЭЭД БАЙГАА ХУВИЙН ХЭВШИЛИЙНХЭНИЙ МӨНГӨ Ш ДЭЭ ГААЛЬ БҮРТГЭЖ ХЯНАЛТ ТАВИСАН БОЛОХООС БИШ ТЭР МӨНГИЙГ ГААЛЬ ОЛСОН ГЭСЭН УТГААР ОРУУЛДАГ ААН ККККККККККК
0 | 0 Хариулах
Зочин [103.10.22.46] 2019/1/16
Хмм гаалийн байгууллага бүтээгээд байгаа юм у. Наад мөнгийг чинь хувийн хэвшил төлж байгаа. Гаалийн татварт гэж тодорхойлох ёстой. Гаалийн байгууллага юу хийж гийгүүлсэн юм гуцна биз
1 | 0 Хариулах
Ханш [103.26.193.106] 2019/1/16
Төгрөг сулрахаар аргагүй аргагүй
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.245] 2019/1/15
Хэдэн төгрөгний юм гаргасныг нь бас хэлээч динозаврын бүтэн яс амьд монгол хүүхдүүд түүх соёлын ховор нандин зүйлсийг урагш нь гаргадаг тухай тайлангаа ил болгоочээ монгол хүүхдүүд гаргадагаа өөрсдийнхөө хүүхдүүд гартал нуух юм уу та нарын өөрсдийнх чинь ач зээ нарыг урагш нь гаргавал та нар юаныг аваад л тоохгүй байх хүмүүс шүү дээ
0 | 0 Хариулах
Иргэн [150.129.142.155] 2019/1/15
НӨАТ-ын систем гаалийн татвар ихээр цугларахад асар их нөлөөлсөн.
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.158] 2019/1/15
2019 оны зорилт нь харин их таалагдлаа. хүний оролцоог багасгаж аль болон техник технологийг ашиглана гэжийшд. Дэлхийн бусад оронд хүнтэй уулзахгүй бүх үйл ажиллагаа цахимжиж байгаа нь үнэн. Ийм болчуул хүнд хахуул ѳгдѳг асуудал гарахгүй болно гэсэн үгшд.
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.184] 2019/1/15
ГЕГ ажлаа сайн хийдэг бол бүүр ч илүү байх байсан биз ээ
0 | 0 Хариулах
МУ~н иргэн [202.21.115.22] 2019/1/15
Мэдээж сайхан мэдээ. Ажилаа сайн хийсэн нь сайн учиргүй шүүмжилж болохгүй. Бас гадаад худалдаа хийдэг компаниудыг сайшаавал их л сайхан байх тэд л энэ их татварыг төлж байгаа шүү дээ. Монголын татвар төлөгч нар энд тэнд би их татвар төлдөг нтр гэж орилж явдаггүй нь сайхан.
2 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/1/15
gaaliin baitsaagch nar avilga avch tatvariig nuun daragduulj baraaa oruulj irehgui bol tatvar 2 dahin osohch magadlaltai
0 | 0 Хариулах
Зочин [103.111.68.3] 2019/1/15
IIm tashaa medeelel tugeehee bolih heregtei gadaad hudalda erheldeg huvi hun aj ahui negj ulsiin tosovt tatvar tolson bna geech. Tatvariin shantaach baitsaagch nar yamar oorsdoo hodolmorloj olo yu
0 | 0 Хариулах
гаалийн биш хүн [103.229.123.136] 2019/1/15
гаалийн байцаагчид хуулийн дагуу ажлаа хийж авагдах татваруудыг цуглуулсан. өөрсдөө нэмүү өртөг шингээж бүтэжгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс биш. улсад цуглуулсан мөнгөнөөсөө хувь энэ авдаг зүйлээ боль
3 | 0 Хариулах