ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

УУ-н компаниудаас хандиваараа Оюу Толгой тэргүүлж, Энержи Ресурс удаалж байна

ikon.mn
2019 оны 1 сарын 15
iKon.MN

Лийд төгсөгчдийн зарим төлөөлөл Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгээс зохион байгуулсан “Олборлох салбарын өгөгдөл” дата анализын сургалтын хүрээнд олж авсан мэдээлэлд тулгуурлан дараах дүн шинжилгээг хийснээ толилуулж байна.

Дүн шинжилгээнд ашигласан тоо баримтыг Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлангийн систем e-reporting.eitimongolia.mn -с авсан болно.

Тус дата анализын зорилго нь уул уурхайн компаниудын хандивын зарцуулалтад анхан шатны дүн шинжилгээ хийхэд оршино. Дүн шинжилгээг 2016, 2017 оны мэдээлэлд тулгуурлан гаргалаа.

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тайланд тусгагдсанаар уул уурхайн компаниуд:

  • 2016 онд 24,219,821,067 төгрөгийн, 
  • 2017 онд 29,645,757,268 төгрөгийн хандивыг хувь хүн, албан байгууллагуудад олгожээ.

Зураг 1, Нийт хандивын хэмжээ

 

Уул уурхайн компаниудын нийт хандивын тал ба түүнээс илүү хувь нь төрийн байгууллагуудад олгогдсон байна. /Зураг 2/

Зураг 2, 

 

2017 онд төрийн байгууллагад өгсөн хандивын хэмжээ 15 орчим хувиар буурч, харин ТББ, холбоо, сан болон иргэдэд олгосон тохиолдол нэмэгдсэн байна.

/Жич: Хандивын зарцуулалтын тодорхой тооцоололд Оюутолгой ХХК-ийн “Говийн Оюу сан”-гаар дамжуулан олгосон мэдээлэл багтаагүй. Учир нь тус сангаар дамжсан хандив ямар төрлийн байгууллага, хувь хүнд олгогддог тухай мэдээлэл тодорхой бус байв./

Уул уурхай эрхлэгч компаниудын хандивын зарцуулалт нь тухайн уурхай үйл ажиллагаа явуулж буй орон нутагт, тухайлбал сумдад илүүтэй төвлөрч байна. Тайлант хоёр оныг харьцуулж үзвэл 2016 онд нийт хандивын 92.4 хувь нь суманд хуваарилагдаж байсан бол 2017 онд бага зэрэг өөрчлөлт орж, Улаанбаатар хотод хандивлагдах мөнгөний хэмжээ нэмэгджээ.

Зураг 3,

 


Хандивын хэмжээг зардлын төрлөөр нь авч үзвэл 2016 онд дэд бүтэц, боловсрол болон тусламж, дэмжлэгт зориулах тохиолдол бусад төрлөөс илүү байсан байна. Тэгвэл 2017 онд тусламж, дэмжлэгт зориулсан зардлын хувь хэмжээ өмнөх оныхоос 3 дахин нэмэгджээ. 

Зураг 4,

 

Боловсрол хэмээх ангилалд сургалтын төлбөр, тэтгэлэг, салбарын уралдаан тэмцээний ивээн тэтгэлэг, шагнал урамшуулал, ном сурах бичгийн хандив, сургалтын анги танхим тохижуулсан зэрэг зардлууд багтаж байна.

Дэд бүтцэд зам, худаг гаргасан, ногоон байгууламж, орчны тохижилт, гэрэлтүүлэг, тоглоомын талбай, инженерийн шугам зураг, байгуулалт зэрэг зардлууд багтсан.

Тусламж хэсэгт иргэдийн амжиргааг дэмжих түлээ, нүүрс, ахуйн барааны дэмжлэг болон баяр ёслол, буяны ажил гэх мэт цаг үеийн шинжтэйгээр олгосон тусламж багтаж байна. Мөн энэ хэсэгт сум, орон нутгийн захиргаа, холбогдох байгууллагуудад үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий бусад ангилалд багтаагүй зардлууд орж байна.

Уул уурхайн топ хандивлагч компаниудыг Оюутолгой ХХК тэргүүлж байна. Тус компанийн олгосон хандив 2016 онд уул уурхайн компаниудаас өгсөн нийт хандивын 64 хувь, 2017 онд 50 хувийг нь бүрдүүлж байна. 

Зураг 5, 

 

 

Зураг 6,

 


Дүгнэлт: Уул уурхайн компаниудын хандивын ихэнх хэсэг нь төрийн байгууллагад, тухайн компани үйл ажиллагаа явуулж буй сум, орон нутагт зарцуулагдаж байна.  Уул уурхайн компаниудын хандивын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсэн бөгөөд топ хандивлагч компаниудыг Оюутолгой ХХК тэргүүлж, Энержи ресурс ХХК удаалж байгааг мэдээллээс харж болно. 

 Дээрх дүн шинжилгээ нь ОҮИТБС-н тайланд мэдээллээ ирүүлсэн 200 гаруй уул уурхайн компанийн дата-д эхний байдлаар хийсэн дүн шинжилгээ болно. Уул уурхайн компаниуд хандивын мэдээллээ гаргахдаа хандивын зориулалт, хүлээн авагч, төрлийг тодорхой бусаар бичдэг нь тус дата анализыг хийхэд бэрхшээл учруулж байв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.216.111] 2019/3/6
Оюутолгойн хандив гэж юу байхав. Малнууд минь та нарын баялгаас авсныхаа өчүүхээн хэсгийг өгөөш болгож байна. Тэнэгүүд баярлаад авч байгаа
0 | 0 Хариулах
Unshigch [206.48.240.167] 2019/1/16
Говийн Оюу сангаар дамжуулж өгсөнтэйгээ нийлвэл "муу нэрт" Оюу Толгой-н өгдөг хандив чинь бусад бүх компаниудын нийлсэн дүнгээс ч хамаагүй тасархай өндөр юм байна.Зүгээр л хүлээн зөвшөөрөөд баярлалаа гээд хэлчих хэрэгтэй.
0 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/1/16
nogoo bayn MAK -iin han handab ogdogui yum uu.. nomtbayr gej delhii daahgui bayin hvn baih l yumaa.. iim tiim handib ogch bgaa haragdahgui yumaa..
0 | 0 Хариулах
Nara [202.126.89.9] 2019/1/15
Oyu tolgoi bol handiv bish hurungu oruulaltiin zardaldaa tootsdogvshu. Mongold bol ӨР гэсэн үг
1 | 2 Хариулах
Turuu [202.9.43.13] 2019/1/15
Ugsen handivaa daraa ne manai ulsad ur bolgood bichdeg bizdee!Oyu tolgoi
1 | 2 Хариулах
Зочин [64.119.21.23] 2019/1/16
Mongol ulsiin zasgiin gazar 34% iig ezemshdeg ym chin
1 | 0 Хариулах
H [31.30.99.249] 2019/1/15
Handiv nertei avilgaluud
1 | 1 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/1/15
Оюутолгойн Говийн оюу сангийн мэдээлэл нь goviinoyu . mn гээд сайт дээр нь байдаг, жилд 5 сая доллар гэхээр нэмээд 12 тэрбум төгрөг жил бүр энэ тоон дээр нь нэмэгдэнэ
0 | 0 Хариулах
Zochin [43.242.243.18] 2019/1/15
Open data-r bgaa yu? Pdf-r bol shinjlehed hetsuu dee.
0 | 0 Хариулах
Unshigch [206.48.240.167] 2019/1/16
Үнэхээр анализ хийх гэж байгаа бол хэдхэн тоо, хандив хүлээн авагчийн нэр оруулах тийм хэцүү гэж үү? эсвэл сангийн хүмүүстэй холбогдоод шууд мэдээлэл авч болно ш дээ.
0 | 0 Хариулах
зочин [178.62.34.82] 2019/1/15
ер нь манай улсыг уул уурхай л чирж явна дөө. муу хэлүүлээд л хамаг төсвийн орлогыг нь бүрдүүлж байгаа. хулгайч луйварчин улстөрчид нь л идэж уучаад байгаа болохоос юм хйиж байгаа салбар шүү
19 | 2 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/1/15
tiim shu. Mongol ulsiin tosviin orlogiig uul uurhai ihenhiig burduulj bna. Orlogiin hemjee mongol ulsiig hogjuulehed bolomjiin l hemjeend baigaa gej bodoj bna. Gol n zartsuulalt n yamar ch nemelt ortog bii bolgoj ediin zasgiig hogjuuleh tosol hotolbort zartsuulagdahgui bna. Bas mash ih hemjeenii mongiig bidnii deer garsan boos huursnuud huvidaa zavshaad baigaag harj bna bid, jishee n JDU !!!
8 | 1 Хариулах
Зочин [103.14.38.130] 2019/1/15
MCS, Энколдын хөлсний бичээчид худлаа юм бичихээ боль. Тэд дандаа худлаа мэдээлэл бичүүлж үнэнийг нуудаг гэдгиг хүн бүхэн мэднэ.
1 | 19 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/1/15
notloh barimt data-n deer suurilsan medeelel baihad haha
14 | 1 Хариулах
Data [43.242.243.18] 2019/1/15
Data dr suurilav gd bhad. Sain unsh hugshoo
0 | 1 Хариулах
Erguu dagz min [103.9.90.2] 2019/1/16
Oyu Tolgoi MCS-nh gj yamar chutgur n chamd shiwnew?
0 | 0 Хариулах