Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтнуудын нэр тодорсоор...
Энэ удаад УБЦТС ТӨХК-ийн Захирлуудын зөвлөлийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д.Баярсайхан гэж хүний хувь эзэмшдэг компаниудын мэдээллийг дэлгэж байна.
Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал (тус бүр 100% эзэмшдэг гэж ХОМ-дээ мэдүүлсэн) гурван компани 2018 онд ЖДҮХС-гаас нийтдээ 3.3 тэрбум төгрөгийн зээл авжээ. Өөрөөр хэлбэл ЖДҮХС нэг онд, нэг хүнд гурван удаа зээл өгсөн байна.
Баримт 1, ЖДҮХС-гаас Баяр плант ХААБ ХХК, Капиталфактори, Эм Эм Жи капитал компаниудын зээл авсан баримт, Эх сурвалж: Шилэн данс
Баримт 2, УБЦТС ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баярсайханы хамгийн сүүлд гаргаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэг, Эх сурвалж: АТГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
100 СЭТГЭГДЭЛТЭЙ
|