Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хувь эзэмшдэг компани ЖДҮХС-гаас зээл авсан эсэх тухай ТАЙЛБАР

ikon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN

Ikon.mn төрийн өндөр албан тушаалтнууд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн эзэмшдэг болон хамаарал бүхий, холбогдолтой компаниудаараа зээл авсан тухай цувралаар мэдээлэл бэлтгэн хүргэж байгаа билээ. 

Ингэхдээ бид албан ёсны эх сурвалжууд болох төрийн байгууллагын шилэн дансны гүйлгээ, төрийн албан хаагчдын Авлигатай Тэмцэх Газарт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэг зэрэг эх сурвалжуудаар мэдээллээ нягталж нийтэд хүргэж байна. 

Шилэн данс дахь мэдээллээс 2017 онд ЖДҮХС-гаас зээл авсан компаниудын нэр дунд  ЖИ ПИ ЭМ ХХК зээл авсан тухай баримт байх бөгөөд энэ мэдээлэл нь Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханы хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 10 хувийг нь эзэмшдэг гэж гурван жил дараалан бичсэн ЖИ ПИ ЭМ ХХК -тай үг, үсэггүй нийцэж байсан учир ШИЛЭН ДАНС, Авлигатай Тэмцэх Газрын албан ёсны сайт дахь Хөрөнгө орлогын мэдүүлэг дэх Н.Баяртсайханы мэдээллийг үндэслэн мэдээгээ бэлтгэсэн болно. 

Ikon.mn -ийн мэдээгээ бичихдээ үндэслэсэн баримтууд:

Баримт 1, Шилэн дансны гүйлгээ:

 

Баримт 2, Н.Баяртсайханы АТГ дахь Хөрөнгө орлогын мэдүүлэг:

 

Гэтэл Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Д.Ариунаагийн мэдээлж буйгаар "Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшдэг "Жапанплан монголиан" компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Жи Пи Эм гэж товчилж мэдүүлжээ. Гэтэл  "Жапанплан монголиан" нь 2016 онд татан буугдсан.

Харин ЖДҮХС-гаас зээл авсан гэгдэж буй ЖИ ПИ ЭМ ХХК нь Н.Баяртсайхан Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй болох баримтыг бидэнд ЖИ ПИ ЭМ ХХК гаргаж өгсөн. Мөн бүртгэлийн газраас "Жапанплан монголиан" ХХК татан буугдсан тухай лавлагааг бид авсан болно" гэлээ. 

Тайлбар 1, ЖИ ПИ ЭМ ХХК-ийн тайлбар:

 
 
 
 

 

Тайлбар 2,  Жапанплан монголиан" ХХК татан буугдсан тухай, эх сурвалж: Улсын Бүртгэлийн Ерөнхий газар

 

Өөрөөр хэлбэл, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Авлигатай Тэмцэх Газарт гаргаж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ компанийн нэрээ бүтнээр нь бус товчилж бичсэнээс үүдэж энэхүү эндүүрэл үүссэн байна. Төрийн хариуцлагатай алба хашиж буй мэдүүлэг гаргагч нь Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу эсвэл алдаатай мэдүүлэх нь ямар хор хохиролтой болох нь харагдаж байгаа юм.

Учир нь Монгол Улсын КОМПАНИЙН ТУХАЙ хуулийн 10.2.-т заасан "Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно" гэсэн заалт байдаг билээ. 

iKon.mn 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.