• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн алба хаагчийг гэмтээгээд зугтсан этгээдүүдийг Майхан толгой орчмоос баривчилжээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа гэх хоёр этгээд өчигдөр 11:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагчид баригдах үедээ зугтаж, түүнийг чирч унаган биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрын орхин зугтсан хэрэг гарсан. 

Үүний дагуу цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд гэмт этгээдүүд унаж явсан тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг Халзангийн давааны орчимд орхин зугтсан байсныг олж эрлийг үргэлжлүүлсэн юм.

Цагдаагийн алба хаагчид 2018 оны 10 дугаар сарын 15-ны 22:30 цагт Т.Лундааг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Майхан толгой орчмын төв зам дээрээс, Б.Энхбаярыг 23:25 цагт Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Майхан толгойн зуслангийн төв замаас 200 орчим метрийн зайд байрлах айлын саравчинд бүгсэн байхыг нь олж тус тус баривчилсан байна. 

Б.Энхбаяр гэгч нь их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр удаа, СХД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс, БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан аж. 

Харин ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмт этгээдүүдийн халдлагад өртсөн цагдаагийн алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авч тэр даруй эмнэлэгт хүргэгдсэн боловч одоог хүртэл ухаан ороогүй ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа юм.

 

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.106.116] 2018/10/17
Буудчихгүй 2ллаларыг...
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.58] 2018/10/16
muuhai har nowshnuud vee? huniig ingeed baihdaa yahavdee, yaaj amidarch baisan hunuus n iim bolchihdinbee, Iim notolgoo barim hangalttai hergiig ene muu hoert shuuh haruu handah heregtei,
0 | 0 Хариулах
zochin [202.179.25.229] 2018/10/16
zochich chiitgelee chuleech estoi
0 | 0 Хариулах
Зочин [59.153.113.103] 2018/10/16
Өөрсдөд нь халдахаар мөн ч шуурхай ажиллаж байна шүү.
5 | 3 Хариулах
Зочин [202.21.106.136] 2018/10/16
удах ёстой юм уу малаа
4 | 4 Хариулах
зочин [119.40.98.26] 2018/10/16
Crystal Maiden Just now Би ойлгохгүй юм... Цагдаа ч байна уу цэрэг ч байна уу бэртэж гэмтэхэд яагаад хүн шүү дээ гэсэн бодлоор бодохгүй өөрсдийн тархины тураалаараа хохино энээ тэрээ гэдгийн бэ. Магадгүй тэр мууг нь үзэж байгаа хүмүүст ийм зовлон шаналал ирвэл хонино гэж хэлээд зогсохгүй харин ч тангараг өргөсөн эмч цагдаа онцгой гурваал хараана биздээ.
7 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2018/10/16
Bosoo hohtei hamaagui shu.
0 | 0 Хариулах
Босоо [180.149.96.90] 2018/10/16
Босоо хөхчүүд гээ биз дээ. Энэ ТББ-ыг хорихоор юм
2 | 1 Хариулах
Зочин [202.9.40.228] 2018/10/16
CHI BITII [хориотой үг] L DA. Archaagui zayagui novshiiin golog ve chi.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.115.165] 2018/10/16
Um sain amagalan boltugai ene 2
0 | 0 Хариулах
Зочин [202.5.205.34] 2018/10/16
Цагдаа нь л зүгээр байгаасай даа хөөрхий
6 | 2 Хариулах
ch [202.131.226.221] 2018/10/16
Шоронгийн тав болж дээ энэ 2. Кино цаашаа
6 | 0 Хариулах
Зочин [202.55.183.178] 2018/10/16
Орон байрны хулгай, машин тэрэг шүргэх, гар утасны хулгайг бол монголын цагдаа тоохоо болиод удаж байна, нохой хамартаа хүрэхээр усч гэж.
18 | 2 Хариулах
ХАН [66.181.167.143] 2018/10/16
Cүр сүр хэрэг тохно биз одоо. Би зодуулсан бол эргэж олдохгүй зүгээр
2 | 1 Хариулах
Зочин [202.180.218.37] 2018/10/16
Хүн [хориотой үг] гэж байсан хүмүүсийг өмөөрч байгаа хүмүүсийг огт ойлгохгүй юм
0 | 0 Хариулах
Galsan meeren [103.9.90.131] 2018/10/16
yaaag unen
0 | 0 Хариулах