Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цагдаагийн алба хаагчийн биед хүнд гэмтэл учруулаад зугтжээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 11:30 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчим цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж чирж унаган гэмтээж зугтсан хэрэг гарчээ.

"Хэрэгтэнд хууль ёсны шаардлага тавьж байгаад гэмтсэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагчийн биеийн байдал хүнд ГССҮТ-д яаралтай хагалгаанд орж байна" ЦЕГ-аас мэдээлэв.

Гэмт этгээдүүд тээврийн хэрэгслээ орхин “Гүнт”-ийн уул руу зугтаасан бөгөөд цагдаагийн алба хаагчид ууланд самналт, зуслангийн замд шалгалтын ажил хийж байгаа аж. Уг хэрэгт 45 настай, эрэгтэй Бадамын Энхбаяр, 25 настай, эрэгтэй Түвдэндоржийн Лундаа нарыг эрэн сурвалжилж байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг 102 дугаарын утсанд авч байна.

 

Эрэн сурвалжлагдаж байгаа Б.Энхбаяр нь урд нь залилан мэхлэх гэмт хэрэгт шалгагдаж мөрдөн шалгах ажиллагааны үед оргон зайлж эрэн сурвалжлагдаж байжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ