Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдийн нүүрээр диатез гарсан үед яах вэ?

hedu.mn
2018 оны 5 сарын 13
HEDU.MN
Зураг зураг

Энэ өвчнийг чихрийн хордлого хэмээн ярилцдаг. Диатез нь шууд утгаараа чихрийн хордлого биш харин харшлын гаралтай эмгэг бөгөөд бие даасан өвчин биш юм. Гэвч эрт эмчлэхгүй бол харшлын ямар нэг өвчтэй болох эрсдэл дагуулдаг болхыг анхаар.

Бага насны ялангуяа нэг хүртэлх насны хүүхдүүдийн дунд илэрдэг. Хүүхдийн болон хөхүүл үед эхийн хооллолттой холбоотойгоор голчлон хацар орчмоор улайж загаднах, маажсанаас болоод шүүстэж шархлаатдаг харшлын гаралтай эмгэг юм.

Эрсдэл нь хүүхдийн эцэг эхийн аль нэг нь харшилтай байх, жирэмсэн үеийн баримталсан дэглэм болон өвдсөн эмгэгтэй холбоотой байдаг. Жирэмсний хордлого, ажлын нөхцөл хэт хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан, хэт халуун ногоотой болон газтай бүтээгдэхүүн, архи тамхи хэрэглэж байсан болон тамхитай орчинд ажиллаж амьдарч байсан зэрэг нь нөлөөлнө. 

Диатезийн 25-50 % нь нэг хүртэл насанд, 15-20% нь хоёр хүртлэх насанд тохиолддог.

ШАЛТГААН

  • Үндсэн шалтгаан нь харшил өвчин. Диатезтай хүүхэд төрөх магадлал эцэг харшилтай бол 25 %, эх харшилтай бол 50%, хоёулаа харшилтай бол 75% байна. 
  • Эхийн жирэмсэн үед дэхь эрүүл мэндийн байдал онцгой нөлөөтэй. Жирэмсний хордлоготой байсан, ханиад хүрч байсан, эх нь архаг өвчнүүдтэй байсан зэрэг нь диатезтэй хүүхэд төрөхөд нөлөөлнө.
  • Эх жирэмсэн үедээ эм, ялангуяа антибиотик замбараагүй хэрэглэх, архи ууж, тамхи татах
  • Жирэмсэн үедээ будаг химийн бодистой ажиллах болон бусад хортой нөхцөлд ажиллах
  • Жирэмсэн үедээ чихэр бялуу зэрэг амттан,өндөг хиам, төрөл бүрийн амтлагч,халуун ногоотой хоолыг  их хэрэглэх

Илрэх шинж:

  • Халуун орчинд хацар амархан улайна
  • Хүүхдийн арьс амархан нурна. Ялангуяа нугалаат хэсэг чихний ар, бугалганы нугалаас, гуя болон тахимны хонхор хэсгээр нурах нь элбэг.
  • Ханиад томуу амархан хүрнэ
  • Туурах шинж илэрсэн үед хүүхэд тайван бус болж, уйлагнана

Эмчилгээ, сэргийлэлт

  • Ээж хөхүүл бол цочроогчтой хоол хэрэглэхгүй байх. Үүнд: Сүү, өндөг, цитрусын төрлийн лимон, жүрж зэрэг болон эдгээрийг орсон бүтээгдэхүүн, архи тамхи, халуун хурц ногоо, кофе, чихэрлэг бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх хэрэгтэй
  • Ээж өөртөө хэт хурц үнэртэй биеийн тос болон сүрчиг түрхэхгүй байх. 
  • Хүүхдийг хэт бэгнэж халууцуулахгүй байлгаж, нэг сар хүртэл нь өдөр бүр буцалсан усанд оруулах. Хүүхдийн саван шампунь нь хурц үнэртэй цочроогчгүй байхыг анхаарах хэрэгтэй.
  • Хүүхэд өөрийгөө маажихаас сэргийлж хумсны үзүүийг мохоо болгож хуурайдах, хамгаалах бээлий өмсүүлж болно. Тууралтанд дур мэдэн, дам сураг сонсон ямар нэгэн эм, түрхлэг хэзээ ч бүү түрх.
  • Хүүхдийн арьс маш эмзэг, нимгэн. Таны түрхсэн эм маш түргэн арьсаар нэвчин үйлчилгээгээ үзүүлнэ. Энэ нь арьсыг илүү гэмтээх аюултай тул ийм үйлдэл бүү хийгээрэй. Учир нь тос, эм бүр хүүхдийн биеийн онцлогоос хамаарч өөр байдаг. 

Эмчид үзүүлж заасан эмийг зааврын дагуу өгч, сувилгаа асаргааг явуул. Шуудхан эм уулгаж, түрхсэн тэр даруйдаа бүгд сайн болох ёстой гэж болохгүй. Тодорхой хугацаа заавал шаардана. 

Зураг