2021 оны 10 сарын 22
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн сайд Микаил Жаббаровтай өчигдөр цахимаар уулзаж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав.