2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.49₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
21:00
S31
-12°
22:00
S31
-13°
23:00
S31
-13°
00:00
S31
-12°
01:00
S32
-12°
02:00
S32
-10°
03:00
S32
-8°
04:00
S32
-5°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
07:00
S32
-3°
08:00
S32
-5°

Инфляцын талаар эдийн засагчид юу хэлэв?

ikon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN

8-р сард улсын инфляц 9.6%, Улаанбаатарын инфляц 9.9% хүрээд байгаа. Энэ сэдвээр эдийн засагчдын байр суурийг нэгтгэн хүргэж байна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Инфляцын үндсэн шалтгаан нийлүүлэлтийн шинжтэй

 
Гэрэл зургийг mpa.mn

Монголын инфляцын үндсэн шалтгаан нийлүүлэлтийн шинжтэй гэдэгтэй санал нэг байна. Учир нь Монгол Улсын эдийн засаг 2020 онд нэлээн хүчтэй унасан. Ингэхдээ хэрэглээ болон орлогын үзүүлэлтүүд сөрөг тал руугаа байсан. Өрхийн бодит орлого, хэрэглээ буурч, хэрэглээний зээл өндөр дүнгээр хумигдсан байдал сэргэж амжаагүй байна. Хэдийгээр өрхийн орлого сэргэж байна гэж статистикийн байгууллага мэдээлж байгаа боловч өрхийн бодит орлогын байдал эргэлзээтэй хэвээр байна.

Макро эдийн засгийн үзүүлэлтүүд харьцангуй эерэг харагдаж байгаа ч ардаа байгаа суурь нь сайжраагүй гэдгийг ажиллах хүчинтэй холбоотой үзүүлэлтүүд харуулж байгаа юм. Ийм учраас эрэлтийн шинжтэй инфляц өндөр биш байна. Манай улс цар тахлын эсрэг хийж буй тэмцэлдээ амжилт олохгүй байгаагаас экспорт, импорт буурч байна. Энэ нь тоо хэмжээний хомсдолд оруулахаас гадна цаг хугацаанаас шалтгаалж тээвэрлэлт, хадгалалтын зардал өссөнөөс үнийн өсөлтийг бий болгож байна. Энэхүү инфляц нь иргэдэд аль хэдийнэ дарамт болж эхэлсэн. Хилийн боомттой холбоотой томоохон сөрөг хүчин зүйл бий боллоо. Эрээн-Замын үүдийн хилийн боомт хаагдсан нь нийлүүлэлтийн шинж чанартай инфляцыг хөөрөгдөж магадгүй байна.

Санхүүч Г.Батжаргал: Төв банкны зохицуулалтаас давсан хэмжээний асуудал үүсээд байна

 

Инфляц өндөр үед бодлогын хүүг өсгөх ёстой гэсэн онол байдаг ч яг одоогийн нөхцөл байдалд энэ онол хэрэгжихээргүй байна. Төв банкны зохицуулалтаас давсан хэмжээний асуудал үүсээд байна. Өнөөгийн инфляцын асуудал Засгийн газрын өөрийн үйл ажиллагаанаас шалтгаална. Өөрөөр хэлбэл богино хугацаанд хил гаалийн гацаа, урт хугацаанд эдийн засгийн бүтцийн гажуудлыг засахтай холбоотой. Эдийн засгийн 90 хувь нь уул уурхайгаас хамаарч байна. Энэ гажуудлыг засах талаар одоогоор хэн ч ярихгүй байна. Хил гааль хаагдахаар л үнэ ханш өсдөг зэрэг асуудлууд үүсэж байгаа нь ч үүнтэй холбоотой. Улс төрчид урт хугацааны бодлогоо ярихгүй өнөө маргаашийн зүйлсэд хэт их төвлөрч байгаад шүүмжлэлтэй байна.

Эдийн засагч Ч.Хашчулуун: Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсад дотоодын нийлүүлэлт ихээхэн тасалдсан байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Юун түрүүнд эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжсэн гэж хэлэхэд хэцүү. Өрхүүдийн хэрэглээ буурч, ажилгүйдэл өсөх, халамж багасах хандлагатай үед инфляц өсөж байгаа учраас эдийн засгийн идэвхжлээс болсон гэж дүгнэхэд хүндрэлтэй. Тэгэхээр гол шалтгаан нь нийлүүлэлтийн хэд хэдэн хүчин зүйлсийн нөлөөлөл цаг үеийн зарим үйл явдалтай давхцсан байдалтай байна.

Нэгдүгээрт, логистикийн хувьд урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр барааны нийлүүлэлт тасарлаа. Хоёрдугаарт, бид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг гаднаас авдаг. Тийм учраас гадаад улсууд, хөрш орнуудад бий болж буй инфляцын өсөлт их нөлөөлж байна. Дэлхий даяар инфляц өсч байна. Инфляц харьцангуй нам, дор түвшинд хадгалагддаг улс орнуудын инфляц хүртэл нэмэгдсэн байгаа. Тэгэхээр дэлхийн зах зээл дэх үнэ их нөлөөлж байна. Гуравдугаарт, шатахууны үнэ дэлхий даяар өссөний зэрэгцээ манайд мөн л нийлүүлэлт тасрах хандлагатай байгаа. Түүнчлэн ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор манай улсад дотоодын нийлүүлэлт ихээхэн тасалдсан байна. Дотоодын нийлүүлэлт нь гадаадын эд анги, түүхий эдээс их хамаардаг. Хил, гааль хаагдсанаар дотоодын үйлдвэрлэл тасалдах явдал байна.

Эдийн засагч Г.Батзориг: Үнийн өсөлт дэлхий нийтийн асуудал болж байна

 

Үнийн өсөлт зөвхөн Монголд ч бус дэлхий нийтийн асуудал болж байна. Ковидын улмаас улс орнууд мөнгөний болон сангийн зөөлөн бодлогыг жил гаруй хугацаанд хэрэгжүүллээ. Гэсэн хэдий ч вирусын шинэ хувилбарууд гарч ирснээр нөхцөл байдлыг дээрдүүлэхгүй байна. Цар тахлаас үүдэн нийлүүлэлтийн сүлжээний доголдол бий болсон, тээвэр болон хадгалалтын зардал нэмэгдсэн, хөл хорионы дараа газрын тосны үнэ өссөн зэрэг нь инфляцийг өрдөхөд хүргэж байна.

Манай дээр илэрч буй шинж тэмдэг ч үүнтэй төстэй. Экспорт, импорт дээр гацаа үүсэж, махны нийлүүлэлт доголдож, шатахууны үнэ огцом нэмэгдсэнээр инфляцад голлон нөлөөлж байна. Улмаар мах, шатахуун, хатуу түлш гэсэн 3 бүтээгдэхүүн инфляцийн талыг бүрдүүлж байна. Нийлүүлэлтийн шалтгаантай гэж нэрлэдэг ийм төрлийн инфляцыг Засгийн газрын бодлого, хөтөлбөрийн түвшинд авч үзэж байж зохицуулна. Жишээ нь, гааль дээр үүссэн гацааг Засгийн газар шийдэх ёстой. Тээвэр ложистикийн асуудлыг шийдэх, зохицуулалтыг сайн хийх, бүр чадахгүй бол үнийг нь чөлөөтэй орхичихвол дээр дурдсан бүтээгдэхүүний үнэ тогтворжино.

 

x