Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим аймагт туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Зарим аймгийн нутаг дэвсгэрт болсон хүчтэй цасан болон шороон шуурга, нийслэлд болсон үер усны улмаас учирсан хохирлыг арилгах болон коронавируст халдварын цар тахлын үед иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор туулах чадвар сайтай автомашиныг хүлээлгэн өгөв.

Тодруулбал Архангай аймгийн Өгийнуур, Төвшрүүлэх, Булган аймгийн Баяннуур сумдын Эрүүл мэндийн төв, Завхан аймгийн Отгон сум, Увс аймгийн ЗДТГ, Онцгой байдлын газар, нийслэлийн Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги УАЗ-22069 маркийн фургон, Булган аймгийн ХХААГ, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын ЗДТГ УАЗ-2934-034 маркийн хантер автомашинтай боллоо.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Шадар сайд, ОБЕГ-ын дарга болон холбогдох албаныхан автомашин хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцов гэж ОБЕГ-аас мэдээллээ.