Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төсөвлөлтийн шалгуурт нийцээгүй 63 төсөл, арга хэмжээг 2022 оны төсөвт тусгажээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй. Манай улс түүхэндээ анх удаа 18.9 их наяд давсан хөрөнгийг зарцуулахаар төлөвлөөд байна. Харин 16.8 орчим их наяд төгрөгийн орлого олох буюу 2 их наяд төгрөгийн өр тавьж, ирэх оныг давна гэж төлөвлөсөн.

Орлогын тухайд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 2 их наяд төгрөг олно гэж тооцсоноос 800 орчим тэрбумыг нь 36 сая тонн нүүрс экспортлон олно хэмээн тооцоолоод буй. Харин Монгол Улс 2021 оны аравдугаар сарын эхний байдлаар 12 сая тонн нүүрс экспортлоод байгаа билээ. Түүнчлэн ТӨК-уудын төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийн орлогоос 404.5 тэрбум төгрөг орж ирнэ гэсэн нэлээд өөдрөг төсөөллөөр Засгийн газар төсвөө боловсруулаад байна.

Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд нийт 1,318 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний 627 буюу 48%-ийг нь ирэх онд шинээр эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Тэдгээрээс 42% буюу 264-ийг нь 2022 ондоо бүрэн санхүүжүүлэх юм байна. Гэвч Төсвийн тухай хуулийн тусгай шаардлагад нийцээгүй 63 төсөл арга хэмжээг энэ удаагийн төсвийн төсөлд тусгасан байгаад Үндэсний аудитын газраас гаргасан юм.  

  • Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-д “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана” гэж заасан байдаг.
  • Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-т заасан “Шинээр эхлэх барилга, байгууламж, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нийт төсөвт өртгөөс тухайн жилд ногдох хэсэг нь төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаанд тэнцүү хуваарилсан хэмжээнээс багагүй байхаар тооцож тусгах” гэсэн тусгай шалгууртай.

Тэгвэл 2022 оны төсвийн төсөлд эхний шалгуурт нийцээгүй, 3 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй нэг төсөл, хоёр дахь шалгуурыг хангаагүй, 192.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн 62 төсөл, арга хэмжээ байна.

Хүснэгт. Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-д заасан төсөвлөлтийн шалгуурт нийцээгүй төсөл, арга хэмжээний жагсаалт

Дугаар Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил Эхлэх Дуусах Төсөвт өртөг Санхүүжих дүн Хувь хэмжээ Хэрэгжүүлэх хугацаа
1 III.1.1.47 Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга /Говьсүмбэр, Сүмбэр сум/ 2022 2024 11.9 2.0 20%-аас доош 3 он дамжих
2 III.1.1.48 Усан бассейн бүхий спорт цогцолборын барилга, 1000 суудал /Дундговь, Сайнцагаан сум/ 2022 2024 13.0 2.0 20%-аас доош 3 он дамжих
3 IV.1.1.1 "Алтанбулаг" чөлөөт бүсийн цахилгаан хангамжийн өргөтгөл /Сэлэнгэ, Алтанбулаг сум/ 2022 2024 15.6 1.0 20%-аас доош 3 он дамжих
4 XI.5.1.9 Ахмадын амралт, сувиллын цогцолборын өвлийн байрны өргөтгөл /Хөвсгөл, Хатгал сум/ 2022 2024 2.0 0.5 20-25 хувь 3 он дамжих
5 XII.1.84 Аймгийн төвийн 1800 айлын орон сууцны хорооллын цахилгаан хангамж, инженерийн шугам сүлжээ /Дорнод, Хэрлэн сум/ 2022 2024 9.8 1.0 20%-аас доош 3 он дамжих
6 XII.1.87 Аймгуудын шинэ суурьшлын бүсэд баригдах орон сууцны хорооллын шугам сүлжээ, дэд бүтэц /Улсын хэмжээнд/ 2022 2024 100.0 26.0 25-30 хувь 3 он дамжих
7 XII.1.92 Буянт Ухаа-2 хороолол орчмын ариутгах татуургын гол шугамын 2 дугаар ээлжийн ажил /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ 2022 2024 2.1 0.5 20%-аас доош 3 он дамжих
8 XII.1.95 Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх замаар инженерийн нэгдсэн шугам сүлжээний холболт /Говь-Алтай, Есөнбулаг сум, Баянхайрхан баг/ 2022 2024 1.8 0.2 20%-аас доош 3 он дамжих
9 XII.1.97 Гэр хорооллын дахин төлөвлөлт хийх замаар инженерийн нэгдсэн шугам сүлжээний холболт /Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг/ 2022 2024 1.2 0.2 20%-аас доош 3 он дамжих
10 XII.1.122 Сумын төвийн инженерийн шугам сүлжээний холболт, уурын зуухны барилга /Говь-Алтай, Бигэр сум/ 2022 2024 2.5 0.2 20%-аас доош 3 он дамжих
11 XII.1.123 Сумын төвийн инженерийн шугам сүлжээний холболт, уурын зуухны барилга /Говь-Алтай, Халиун сум/ 2022 2024 2.4 0.2 20%-аас доош 3 он дамжих
12 XII.1.127 Сумын ундны усан хангамжийн дэд бүтэц /Говь-Алтай, Халиун сум/ 2022 2024 2.6 0.2 20%-аас доош 3 он дамжих
13 XII.1.129 Төвийн болон гэр хорооллын инженерийн хангамжийн шугам сүлжээ, тохижилт /Төв, Сэргэлэн, Эрдэнэ, Баянчандмань, Борнуур сум/ 2022 2024 16.0 3.5 20-25 хувь 3 он дамжих
14 XII.1.134 Үерийн хамгаалалтын байгууламж, С-3, 4 /Булган аймаг, Хутаг-Өндөр сум/ 2022 2024 4.4 1.0 20-25 хувь 3 он дамжих
15 XII.1.135 Үерийн хамгаалалтын барилга байгууламж /Сэлэнгэ, Сант сум, Ивэн голын боомт/ 2022 2024 3.2 0.6 20-25 хувь 3 он дамжих
16 XII.1.144 Хотын гэрэлтүүлэг /Дархан-Уул, Дархан сум/ 2022 2024 12.0 3.0 20-25 хувь 3 он дамжих
17 XII.1.148 Цэвэр усны шугам сүлжээний шинэчлэл, 1.5 км /Говь-Алтай, Есөнбулаг сум/ 2022 2024 2.4 0.2 20%-аас доош 3 он дамжих
18 XIII.1.1.244 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга /Ховд, Жаргалант сум, 12 дугаар баг, Малчны хороолол/ 2022 2024 5.2 1.0 20-25 хувь 3 он дамжих
19 XIII.1.1.250 Дотуур байрны барилга, 100 ор /Баян-Өлгий, Алтанцөгц сум/ 2022 2024 2.9 0.7 20-25 хувь 3 он дамжих
20 XIII.1.1.256 Дотуур байрны барилга, 100 ор /Хөвсгөл, Шинэ-Идэр сум/ 2022 2024 2.9 0.2 20%-аас доош 3 он дамжих
21 XIII.1.1.258 Дотуур байрны барилга, 150 ор /Булган, Хутаг-Өндөр сум/ 2022 2024 3.2 0.8 20-25 хувь 3 он дамжих
22 XIII.1.1.259 Дотуур байрны барилга, 150 ор /Ховд, Манхан, Төгрөг сум, Гол баг/ 2022 2024 3.3 0.8 20-25 хувь 3 он дамжих
23 XIII.1.1.274 Сургуулийн барилга, 320 суудал /Дорноговь, Хатанбулаг сум, 5 дугаар баг/ 2022 2024 7.9 2.0 25-30 хувь 3 он дамжих
24 XIII.1.1.275 Сургуулийн барилга, 320 суудал /Увс, Улаангом, 10 дугаар баг Улиасны хэв/ 2022 2024 7.5 1.0 20%-аас доош 3 он дамжих
25 XIII.1.1.278 Сургуулийн барилга, 640 суудал /Дорноговь, Замын-Үүд сум/ 2022 2024 9.5 2.0 20-25 хувь 3 он дамжих
26 XIII.1.1.279 Сургуулийн барилга, 640 суудал /Завхан, Улиастай сум, 5 дугаар баг/ 2022 2024 8.2 1.5 20-с доош 3 он дамжих
27 XIII.1.1.281 Сургуулийн барилга, 640 суудал, спорт заал /Дундговь, Эрдэнэдалай сум/ 2022 2024 9.5 2.0 20-25 хувь 3 он дамжих
28 XIII.1.1.282 Сургуулийн барилга, 640 суудал, спорт заал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Олимп хотхон/ 2022 2024 10.2 2.0 20-25 хувь 3 он дамжих
29 XIII.1.1.283 Сургуулийн барилга, 640 суудал, спорт заал /Хөвсгөл, Галт сум, 5 дугаар баг/ 2022 2024 10.1 1.5 20%-аас доош 3 он дамжих
30 XIII.1.1.284 Сургуулийн барилга, 640 суудал, спорт заал /Хөвсгөл, Жаргалант сум, 5 дугаар баг/ 2022 2024 10.1 1.5 20%-аас доош 3 он дамжих
31 XIII.1.1.285 Сургуулийн барилга, 960 суудал /Увс, Улаангом сум, 1 дүгээр сургууль/ 2022 2024 11.0 1.5 20%-аас доош 3 он дамжих
32 XIII.1.1.287 Сургуулийн барилга, 960 суудал, спорт заал /Хөвсгөл, Мөрөн сум, 8 дугаар баг, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль/ 2022 2024 9.9 1.5 20%-аас доош 3 он дамжих
33 XIII.1.1.289 Сургуулийн барилга, урлаг заал /Дорнод, Баяндун сум, 1 дүгээр баг/ 2022 2024 3.4 0.4 20%-аас доош 3 он дамжих
34 XIII.1.1.295 Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /Сэлэнгэ, Цагааннуур сум, 3 дугаар баг/ 2022 2024 4.2 1.0 20-25 хувь 3 он дамжих
35 XIII.1.1.296 Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал, спорт заал /Хөвсгөл, Мөрөн сум, Титэм сургууль/ 2022 2024 7.5 1.2 20%-аас доош 3 он дамжин санхүүжих
36 XIII.1.1.298 Сургуулийн дотуур байрны барилга /Говь-Алтай, Дэлгэр сум, Гуулин тосгон/ 2022 2024 2.9 0.2 20%-аас доош 3 он дамжих
37 XIII.1.1.314 Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 280 ор /Булган, Булган сум, 4 дүгээр цэцэрлэг/ 2022 2024 4.9 1.0 20-25 хувь 3 он дамжих
38 XIII.1.1.315 Цэцэрлэгийн барилга буулгаж, шинээр барих, 320 ор /Говь-Алтай, Есөнбулаг сум, Харзат баг, 6 дугаар цэцэрлэг/ 2022 2024 4.3 0.2 20%-аас доош 3 он дамжих
39 XIII.1.1.331 Цэцэрлэгийн барилга, 150 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо/ 2022 2024 3.4 0.5 20%-аас доош 3 он дамжих
40 XIII.1.1.336 Цэцэрлэгийн барилга, 150 ор /Хөвсгөл, Мөрөн сум, 7 дугаар цэцэрлэг/ 2022 2024 3.8 0.5 20%-аас доош 3 он дамжих
41 XIII.1.1.337 Цэцэрлэгийн барилга, 200 ор /Сэлэнгэ, Сүхбаатар сум, 4 дүгээр баг/ 2022 2024 4.2 1.0 20-25 хувь 3 он дамжих
42 XIII.1.1.340 Цэцэрлэгийн барилга, 200 ор /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо/ 2022 2024 4.2 0.5 20%-аас доош 3 он дамжих
43 XIII.1.1.348 Цэцэрлэгийн барилга, 75 ор /Говь-Алтай, Чандмань сум/ 2022 2024 1.6 0.2 20%-аас доош 3 он дамжих
44 XIII.1.3.6 Багш хөгжлийн танхимын тоног төхөөрөмж /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 2022 2024 2.5 0.6 20-25 хувь 3 он дамжих
45 XIII.1.3.18 Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын тоног төхөөрөмж /Дархан-уул/ 2022 2024 2.0 0.2 20%-аас доош 3 он дамжих
46 XIV.1.66 Соёлын төвийн барилга, 250 суудал /Говь-Алтай, Халиун сум/ 2022 2024 2.3 0.2 20%-аас доош 3 он дамжих
47 XIV.1.67 Төв Монголын байгаль, түүх, соёлын цогцолборын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/ 2022 2024 4.4 0.8 20%-аас доош 3 он дамжих
48 XV.1.1.52 Баян-Уул сумаас Ульхан боомт хүртэлх хатуу хучилттай авто зам, 50 км /Дорнод, Баян-Уул сум/ 2022 2024 49.8 10.5 20-25 хувь 3 он дамжих
49 XV.1.1.54 Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавиргын боомт чиглэлийн хатуу хучилттай авто зам, 124.5 км /Дорнод/ 2022 2025 114.0 25.0 20-25-с хувь 4 он дамжих
50 XV.1.1.56 Норовлин сумаас Баян-Уул чиглэлийн хатуу хучилттай авто зам, 71 км /Хэнтий, Норовлин сум, Дорнод, Баян-уул сум/ 2022 2024 66.7 10.5 20%-аас доош 3 он дамжих
51 XV.1.1.60 Өндөрхаан-Норовлин чиглэлийн хатуу хучилттай авто замын үргэлжлэл, 130 км /Хэнтий, Батноров, Норовлин сум/ 2022 2025 109.1 25.0 20-25-с хувь 4 он дамжих
52 XV.1.1.75 Сумын төвийн хатуу хучилттай авто зам, 6.9 км /Говьсүмбэр, Шивээговь сум/ 2022 2024 5.4 1.0 20%-аас доош 3 он дамжих
53 XV.1.1.78 Төв аймгийн Угтаалцайдам, Цээл, Заамар сумдыг холбох хатуу хучилттай авто зам, 122.4 км /Төв, Угтаалцайдам, Цээл, Заамар сум/ 2022 2025 115.9 25.0 20-25-с хувь 4 он дамжих
54 XV.1.1.84 Хужирт-Бат-Өлзий чиглэлийн хатуу хучилттай авто зам, 49 км /Өвөрхангай/ 2022 2025 51.6 11.0 20-25-с хувь 4 он дамжих
55 XVIII.1.39 Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 1, 2 дугаар заставын цахилгаан хангамж /Баян-Өлгий, Цэнгэл сум/ 2022 2024 4.5 1.0 20-25 хувь 3 он дамжих
56 XIX.1.49 Нийслэлийн 2 дугаар төрөх "Хүрээ амаржих" газрын барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ 2022 2024 18.0 2.0 20%-аас доош 3 он дамжих
57 XIX.1.58 Сумын эрүүл мэндийн төвүүдийн ариун цэврийн байгууламж /Улсын хэмжээнд/ 2022 2024 24.1 3.0 20%-аас доош 3 он дамжих
58 XIX.1.60 Эрт илрүүлэг, оношилгооны төв /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/ 2022 2024 2.8 0.7 25-30 хувь 3 он дамжих
59 XIX.1.62 Эрүүл мэндийн төвийн барилга /Говь-Алтай, Цогт сум, Баянтоорой тосгон/ 2022 2024 2.5 0.2 20%-аас доош 3 он дамжих
60 XIX.1.68 Эрүүл мэндийн төвийн барилга, 15 ор /Хөвсгөл, Арбулаг сум/ 2022 2024 1.4 0.2 20%-аас доош 3 он дамжих
61 XIX.1.77 Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн "Хүүхдийн зөвлөх поликлиник"-ийн өргөтгөлийн барилга /Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 2022 2024 17.3 3.9 20-25 хувь 3 он дамжих
62 XIX.2.6 Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн барилгын их засвар ikon/Улаанбаатар, Баянгол дүүрэг/ 2022 2024 12.1 3.0 20-25 хувь 3 он дамжих
Нийт 62 төсөл, арга хэмжээ     965.0 192.7    

Дээрх хүснэгтээс харвал, дөрвөн жил дамнан хэрэгжих дөрвөн ч төсөл байгаа юм. 

2022 оны төсвийн харьцангуй шүүсийг нь шахаж, үрэлгэн хөрөнгө оруулалтаас хөгжлийн хөрөнгө оруулалт руу шилжилт хийж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан онцолж байв. Гэвч энэ мэт ТЭЗҮ, зураг төсөв нь бэлэн болоогүй хөрөнгө оруулалтыг жагсаасан, шинээр байгуулагдах яам, агентлагуудын чиг үүргийг албажуулж, орон тоогоо тодорхой болгоогүй атлаа төсөвт хөрөнгийг нь тусгасан зэрэг дутагдлууд гараад байна.