Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Гар урлалын бүтээлийг нь худалдсан тохиолдолд орлогын 50 хувийг бүтээл урласан хүүхдийн хадгаламжид хийдэг

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Их Хотын хямдрал 2021” үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд энэ сарын 19-20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус үзэсгэлэн худалдаанд “Өнөр бүл” хүүхдийн төв, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор”, “Вербист” төв, “Манай гэр бүл” төв зэрэг нийслэлийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүд оролцжээ.

Тухайлбал, хүүхдүүдийн урласан арьсан урлал, эсгий, даавуун болон модон урлал, уран зураг, наамал, шүрэн сүлжмэл, сийлбэр, хайчилбар, олсон урлал зэрэг бүтээлийг дэлгэсэн байна.

 
 
Гар урлалын бүтээлийг худалдан борлуулсан тохиолдолд орлогынх нь  50 хувийг бүтээл урласан хүүхдийн хадгаламжийн дансанд хадгалж, үлдсэн 50 хувийг дараагийн бүтээл хийх материалыг худалдан авахад зарцуулдаг байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон “Өнөр бүл” хүүхдийн төв 180, “Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” 69, “Вербист” төв 41, “Манай гэр бүл” төв 26 хүүхэдтэй. Тус асрамж, халамжийн төвүүд хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих, бие даах чадварыг эзэмшүүлэх, амьдрах ухаанд суралцуулах зорилгоор талх, нарийн боов, үсчин, оёдол, гар зураг, чимэглэх урлалын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг аж.