Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээний үзүүлэх сургуулийг “Чингис хаан” ОУНБ-д зохион байгууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний үзүүлэх сургууль боллоо.

Энэхүү үзүүлэх сургуулийг Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулж, танхимын сургалт, бодит орчин дахь дадлага сургуулилт гэсэн хоёр хэлбэрээр явуулжээ.

Танхимын сургалтаар

  • “Короавируст халдварын үеийн хилийн мэргэжлийн хяналт, шалгалт”,
  • “Боомт дахь Короавируст халдвараас сэргийлэх хариу арга хэмжээ”,
  • “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”,
  • “Короавируст халдварын эрсдэлийн үнэлгээ”,
  • Монгол Улсын “Короавируст халдварын нөхцөл байдал, тархварын судалгаа, зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, гаалийн хяналт, шалгалт, цар тахлын нөхцөл байдлын үед хийлийн нэвтрэх цэгт ГИХГ-ын оролцоо, хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдвараас сэргийлэх дэглэм сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Харин дадлага сургуулийг бодит байдалтай уялдуулан олон улсын нислэгээр ирсэн иргэдийг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаан дээр явуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.