Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

2023 онд болох Азийн залуучуудын наадамд зориулан барьж буй цэнгэлдэх хүрээлэнгийн каркасыг угсарч дуусжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар

Улаанбаатар хотод 2023 онд Азийн залуучуудын наадам болно. Спортын 12 төрлийн 100 гаруй тэмцээн, уралдаанд оролцох 1,500 орчим тамирчин Улаанбаатарт ирэх төлөвтэй байгаа. Мөн Азийн залуучуудын наадмын спортын төрөл бүрд ажиллах хяналтын баг, шүүгчид, наадмыг үзэх аялагч жуулчид дагалдан ирэх учир олон улсын жишигт нийцсэн, орчин үеийн спорт цогцолбор зайлшгүй шаардлагатай. Тиймээс Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутагт шинээр Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор барьж байна.

Шинэ спорт цогцолборын барилга нь 9,228 ам метр талбайтай бөгөөд гурван блокоос бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар барилгын каркас угсралтын ажил дуусаж, шилэн фасад, дээврийн ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Тус цогцолборын зохиогчийн хяналтыг "Энхийн жаргал констракшн" ХХК гүйцэтгэж, гүйцэтгэгч байгууллагаар “ӨВМТХ" ХХК ажиллаж байгааг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас мэдээллээ.
 
 

Манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол шинэ спорт цогцолбортой болсноор олон төрөлт тив, дэлхийн хэмжээний тэмцээн, уралдааныг зохион байгуулах боломж бүрдэх юм байна.