2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.49₮
B30
УЛААНБААТАР
-5°
|
-15°
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
20:00
S31
-12°
21:00
S31
-12°
22:00
S31
-13°
23:00
S31
-13°
00:00
S31
-12°
01:00
S32
-12°
02:00
S32
-10°
03:00
S32
-8°
04:00
S32
-5°
05:00
S32
-4°
06:00
S32
-3°
07:00
S32
-3°

Өмнөд Солонгос улс анх удаа өөрийн зохион бүтээсэн пуужинг сансарт хөөргөлөө

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг

Пүрэв гарагт Өмнөд Солонгос улс анх удаа өөрийн зохион бүтээсэн пуужинг сансарт амжилттай хөөргөлөө.

Гэхдээ Нури нэртэй энэ пуужин 1.5 тонн жинтэй хиймэл дагуулын загварыг дэлхийн гадаргаас 700 км өндөр дэх тойрог замд байрлуулах зорилтоо биелүүлж чадаагүй байна.

Нури хөөрснөөсөө хойш 16 минутын дараа уг хиймэл дагуулын загварыг өөрөөсөө салгаж, дэлхийн тойрог замд оруулах туршилтыг гүйцэтгэх ёстой байжээ.

“Нури пуужин нислэгээ амжилттай гүйцэтгэлээ. Би үүгээр бахархаж байна. Гэвч даалгавраа бүрэн биелүүлж чадаагүй нь харамсалтай. Ямартай ч дэлхийн гадаргаас 700 км өндөрт амжилттай хүрсэн нь том ахиц дэвшил юм” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин мэдэгдсэн байна.

Ирэх оны тавдугаар сард хоёр дахь Нури пуужинг хөөргөхдөө энэ удаагийн алдаагаа давтахгүй гэдэгт найдаж байгаагаа тэр бас илэрхийлжээ.

Тус улсын Шинжлэх Ухаан, Технологийн Бодлогын хүрээлэнгийн ахлах судлаач Ли Чүн Гюн “Амжилт 90 хувьтай байлаа. Энэ удаагийн нислэгээс цуглуулсан мэдээлэл дараагийн нислэгийг амжилттай болгоход үнэлж баршгүй тус болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Тавдугаар сард хөөргөх Нури пуужин жинхэнэ хиймэл дагуулыг тээвэрлэж, тойрог замд хүргэх юм.

Нури нь солонгос хэлээр “дэлхий” гэсэн утгатай үг. Уг пуужин нь 200 тонн жинтэй, 47.2 метр урт. Шингэн түлшээр ажиллах зургаан хөдөлгүүртэй юм байна.

Хүйтэн дайны үед АНУ тус улсад пуужин зохион бүтээхийг хориглодог байсан юм. Энэ хориг цуцлагдсанаас хойш 10 жилийн хугацаанд Нуриг бүтээж, нийтдээ 1.9 их наяд вон ($1.6 тэрбум) зарцуулжээ.

Өмнөд Солонгос улс одоо алдагдсан хугацаагаа нөхөж, хөрш Хятад, Япон улсуудтай сансрын салбарт өрсөлдөхөөр идэвхтэй ажиллаж байна.

Тус улс дэлхийн экваторын бүслүүрээс дээш 36,000 км өндөрт геостационар тойрог замын хиймэл дагуултай болохыг зорьж байгаа. Мөн 2030 он гэхэд саран дээр станцаа буулгахаар төлөвлөжээ.

Өмнөд Солонгос улс өмнө нь 2013 онд ОХУ-тай хамтран бүтээсэн пуужингаа хэд хэдэн удаагийн саатлын дараа хөөргөж байсан юм. Уг туршлага нь өөрийн пуужинг зохион бүтээхэд ашиглагдсан байна.

Одоо тус улс хөрш Умард Солонгосын цэрэг зэвсгийн үйл ажиллагааг сансраас хянахдаа АНУ-ын тагнуулын хиймэл дагуулыг ашигладаг.

Тэгвэл удахгүй өөрийн тагнуулын хиймэл дагуултай болохоос гадна өөрийн залуур зүйн (navigation) систем, 6G харилцаа холбооны сүлжээг бий болгох боломж нээгдэх юм.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x