Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /ДҮҮРЭГ БҮРЭЭР/

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 32 баг, суурин 38 цэгт 4,818 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Эдгээрт 79 багийн 307 эмч, ажилтан ажиллах юм. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цагт ажиллах тул та өөрт ойр байрлах аль ч цэгт очин вакцин хийлгэх боломжтой. 

Нийслэлийн хэмжээнд өчигдөр вакцины

  • I тунд 51,
  • II тунд 129,
  • нэмэлт сэргээх тунд 1,246 буюу нийт 1,426 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 18.9 хувь байна. Мөн 2,940 жирэмсэн эх, 12-15 насны 67,386, 16-17 насны 26,477 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7