2019 оны 9 сарын 20
2018-2019 оны хичээлийн жилд “Дэйл Карнеги Трэйнинг Монгол” байгууллагын 6 жилийн ойг тохиолдуулан “Dale Carnegie Academy”-иас зохион байгуулж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь их дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутан залууст бусдыг манлайлах, ятган үнэмшүүлэх, асуудал шийдвэрлэх зэрэг ур чадваруудыг олгох, амжилт ололтоо зөв тодорхойлоход тусалж, ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.