2020/05/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
B30
УЛААНБААТАР
19°
|
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S26
06:00
S26
07:00
S26
08:00
S26
10°
09:00
S30
11°
10:00
S30
13°
11:00
S30
14°
12:00
S30
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг

НМХГ болон холбогдох байгууллагууд уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулжээ.

Шалгалтанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах 25 аж ахуйн нэгж хамрагдсан байна.

Аж ахуйн нэгж байгууллагаас дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

  • Үйлдвэрт нийлүүлж байгаа мал дагалдах мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй боловч худалдан борлуулах гэрээгүй,
  • Мал, амьтныг амьд малын гарал үүслийн гэрчилгээтэй нь тулган шалгаж, малын эрүүл мэндийн үзлэг хийсэн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулийг мөрдөж хэрэгжүүлж ажилладаггүй,
  • Үзлэгээр ямар нэгэн өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн халдварт өвчний голомтын бүсээс хорио цээрийн дэглэм зөрчиж тээвэрлэсэн тээвэрлэлтийн явцад бэртсэн дарагдсан үхсэн тохиолдолд холбогдох журам зааврын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлдэггүй.
  • Ус ашиглалтын үнэлгээ, шинжилгээ хийлгэж, баталгаажуулаагүй.
  • Мал төхөөрөх цехийн стандарт, технологийн тоног төхөөрөмж, үйлвэрийн мал хүлээн авах хашаа байр нь МЭАЦ-ийн эрүүл ахуйн шаардлага хангахгүй.
  • Хөргөлт, гүн хөлдөөгчийн ашиглалатын хэм, махны өрөлт хураалт, хадгалалт нь стандартын шаардлагад нийцээгүй зэрэг зөрчилүүд түгээмэл байна.

Иймд зөрчлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Эх сурвалж: НМХГ




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x