Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Их Британийн парламентын гишүүн, Монгол-Британийн Худалдааны тэнхимийн дарга манай улсад ирнэ

ikon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Их Британийн парламентын гишүүн, Монгол-Британийн Худалдааны тэнхимийн дарга Жон Гроган "Inspire Me" фестивальд оролцохоор Монголд хүрэлцэн ирнэ.

Их Британийн Элчин сайдын яам гурав дахь удаагаа ‘’Inspire Me Festival’’ боловсрол, соёл, спортын өдөрлөгийг 9 дүгээр сарын 21-нд зохион байгуулж байгаа бөгөөд тус өдөрлөгт оролцохоор ноён Жон Гроган хүрэлцэн ирэх юм.

Тэрбээр Британи-Монголын бизнесийн салбар, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар семинар хийнэ. 

Парламентын гишүүн Жон Гроган нь Британи-Монголын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт олон жил хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа юм. 

Түүний хамтаар Их Британийн BBC спорт сувагт хөтлөгчөөр ажиллаж байсан Тим Хэйг, Лондон Хотын Хөгжим, Драмын Урлагийн Академын төлөөлөгч, Монтессори- сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын байгуулага, Их Британийн Виз болон Хилийн Албаны ажилтнууд ирж мэдээлэл өгөх бөгөөд эцэг эхчүүд, оюутан залуусд зориулсан сургалт, семинарууд хийнэ гэж Британийн ЭСЯ-наас мэдээллээ.