2020/05/31
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
19°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
14°
|
23:00
S29
00:00
S31
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S26
06:00
S26
07:00
S26
08:00
S26
10°
09:00
S30
11°
10:00
S30
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийн зам барилгын ажил дуусаж, өнөөдөр хөдөлгөөнийг нээлээ.

Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний баруун хэсгийн босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөнийг эрчмийг нэмэгдүүлж, төвлөрлийг бууруулах,тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулж түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой байгууламж юм.

 

1971 оноос шинэчлэлт хийгдээгүй байсан гүүрийн засварын ажлыг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, төслийн 2 эгнээ гүүрийн барилгын ажлыг 2019 оны 7 дугаар сарын 9-ны өдөр хөдөлгөөнийг нээсэн. Хоёр сарын хугацаанд гүүрийн засварын ажлыг бүрэн гүйцэтгэж 4 эгнээ төмөрбетон хос гүүрийг өнөөдөр ашиглалтад өгч байна.

Сонсголонгийн төмөрбетон хос гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөн, 2 эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм.

Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, гүүрэн байгууламжийн үндэсний анхны компани болох “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа гэж нийслэлийн Автозамын хөгжлийн газраас мэдээллээ.




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x