Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш нийслэлд хоёр зам хаагдана

А.Намуун, iKon.mn
2019 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын  0.1 километр замыг хаахаар болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Уг замд борооны ус зайлуулах шугам хийх тул 2019.09.21-ний 23:00 цагаас 2019.09.22-ны 06:00 цагийн хооронд тус хэсгийн замыг түр хааж шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр болсон байна.

Мөн 2019 оны есдүгээр сарын 21-ний 09:00-16:00 цагийн хооронд “Эв нэгдэл” Улаанбаатар Дуатлоны улсын аварга шалгаруулах тэмцээн болох тул Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас зүүн тийш Амгалангийн төмөр замын гарам хүртэлх замыг хаахаар болжээ.