Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Владивосток хотын хамгийн том худалдааны төв шатаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Алс Дорнодын гол төв болох Владивостокт тус хотын хамгийн том худалдааны төв өнөөдөр өглөө үүрээр шатаж эхэлжээ.

Гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж, Владивостокын иргэд түймрийн зураг, бичлэгийг сошиал сүлжээгээр тарааж байна.

Одоогоор худалдааны төвд хэдэн хүн байсан тухай мэдээлэл ил болоогүй байна.

Төвийн нэг дэлгүүрт гарсан гал удалгүй 1,000 м.кв талбайг хамарсан түймэр болж өргөжсөн тухай орон нутгийн албаныхан мэдээлжээ.

Өнгөрсөн Пүрэв гарагт бас ОХУ-ын Чечений БНУ-ын нийслэл Грозный дахь томоохон худалдааны төвд гал түймэр гарсан юм. Энэ түймрийг унтраахад гал сөнөөх ангийн 12 машин, 50 ажилтан оролцсон байна.

2018 оны гуравдугаар сард Сибирийн Кемерово хотын Зимняя Вишня худалдааны төвд томоохон түймэр гарахад нийт 64 хүн амь үрэгдсэний 41 нь хүүхдүүд байжээ.

Ослын үед ашиглах гарцыг түгжсэн байсан нь олон хүнийг аврах боломжийг хаасан гэж тухайн үед мэргэжилтнүүд дүгнэж байв.

Япон тэнгисийн эрэгт оршдог Владивосток хот нь Приморийн хязгаарын төв бөгөөд 600,000 орчим оршин суугчтай. Энд Оросын Номхон далайн флот төвлөрдөг.

 

Эх сурвалж: Russia Today