2018 оны 5 сарын 17
Манай улсад гарч байгаа нийт гэмт хэргийн талаас илүү хувь нь өмчлөх эрхийн эсрэг үйлдэгдэж байгаа судалгаа гарчээ. Тодруулбал, хулгайлах 37, дээрэмдэх 11, залилах гэмт хэрэг найман хувийг эзэлж байна. Энэхүү гурван төрлийн гэмт хэрэг Монгол Улсын Эрүүгийн хуулиар тодорхойлсон 600 гаруй үйлдэл бүхий 200 гаруй гэмт хэргийн 56 хувийг дангаараа эзэлж байгаа нь бодлогын төвшинд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа юм.