Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хориглогдсон байдаг ч Фэйсбүүк Хятадын зах зээлээс үлэмж хэмжээний орлого олжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр үйлчилгээ нь хаалттай байдаг ч Фэйсбүүк компанийн нийт орлогын 10 орчим хувь буюу $5 тэрбумыг Хятадын зах зээл бүрдүүлжээ.

Pivotal Research байгууллагын шинжээч Брайан Уайзерын гаргасан тооцооллоор Фэйсбүүкт оруулсан орлогоороо Хятадын зах зээл нь АНУ-ын дараа хоёрдугаарт орсон байна.

Өмнө нь Фэйсбүүк компани орлогоо тайлагнахдаа зөвхөн эцсийн хэрэглэгч дээр суурилж гаргадаг байв. Харин сүүлд гаргасан тайландаа зар сурталчилгаа захиалсан бизнес эрхлэгчдэд суурилсан нь ийм тооцоолол хийх боломж олгожээ.

Уайзерын үзэж байгаагаар Фэйсбүүкт Хятадын зах зээлээс орох орлого цаашдаа ч нэмэгдэх гэнэ. Хятадын үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд танилцуулахын тулд Фэйсбүүкийн сурталчилгааг ихээр ашигладаг байна.

Түүн дотроо $1-$1.5 тэрбум орчим нь мобайл аппликэшны сурталчилгаа байсан нь Хятадын хөгжүүлэгчид гадаад зах зээлд гарахын тулд хэрхэн идэвхтэй ажиллаж байгааг харуулж байгаа юм.

Үлдсэн хэсэг нь бусад салбаруудад хуваагдсан байжээ.

 

Эх сурвалж: Ad Age