2018/12/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,636.78₮
B32
УЛААНБААТАР
-11°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-20°
22:00
S32
-22°
23:00
S44
-22°
00:00
S44
-22°
01:00
S28
-23°
02:00
S28
-23°
03:00
S26
-23°
04:00
S26
-23°
05:00
S26
-23°
06:00
S26
-23°
07:00
S26
-23°
08:00
S26
-22°
09:00
S26
-21°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: Цалин нэмүүлэх шаардлагыг дэмжиж байна

Ж.Баяр, Үндэсний шуудан
2018 оны 5 сарын 17
Үндэсний шуудан
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар нар уулзжээ. Уулзалтын үеэр хоёр тал хэрхэн байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

-Би та бүхний тавьж байгаа шаардлагыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгаа. 2014 оноос хойш эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалин огт нэмэгдээгүй. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд үйлдвэрчний эвлэл болоод эрүүл мэндийн салбарын ажилтнууд “Бидний цалин мөнгийг тав арван хувиар нэмэх биш, харин бидний хөдөлмөрийг хийснээр нь тооцдог тогтолцоог гаргаж өгөөч” гэдэг шаардлага нэлээд тавьж байсан. Ажлын байрны үнэлгээгээр цалин урамшуулал олгох тухай асуудал 20, 30 жил яригдсан ч өнөөдрийг хүртэл хийгдээгүй ажил л даа.

Ингээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам хамтраад эрүүл мэндийн 31 байгууллагын 2600 ажилтныг оролцуулсан 45 өгөгдөлтэй судалгаа хийсэн. Олон улсын жишгийн дагуу судалгаа явуулж үнэлгээ гаргасан. Тэгээд 7-49 хувиар цалин нэмэх хэрэгтэй гэдэг дүгнэлт гаргаад байна. Үйлдвэрчний эвлэл, эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ тавьж байгаа шаардлагыг би зүй ёсны асуудал гэж үзэж байгаа. Би та бүхэнтэйгээ дуу хоолой нэг байдаг.

Үүнийг би ямар ч тохиолдолд эсэргүүцэж байгаагүй, эсэргүүцэх ч үгүй. Өнөөдөр бол Монголын төрд үнэхээр эрүүл мэнд, боловсрол эрхэм зүйл нь юм бол энэ салбарт ажиллаж буй хүмүүстээ эхний ээлжинд анхаарал тавих ёстой. Төрийн албан хаагчдын цалин мөнгийг бүхэлд нь нэмье гэдэг асуудал яриад байгаа. Би үүнтэй санал нийлэхгүй. Үнэхээр эдийн засгийн байдал хүндрэлтэй нөхцөлд байгаа үед цалин нэмэх ёстой бол эрэмбээрээ эрүүл мэнд, боловсролынхоо салбарын асуудлыг эхэлж шийдээч гэдэг санал тавьсан.

Та бүхэнтэй хамтарч ажлын хэсэг байгуулна. Үйлдвэрчин Эрүүл мэндийн яам хоорондын гэрээ байгуулна. Ингэж байж бүгдээрээ эрүүл мэндийн салбарынхны өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх ёстой. Тийм учраас би та бүхнийхээ тавьж байгаа шаардлагагыг хүлээж авч байна.

Б.Мягмар: Төсвийн тодотголыг одоо хэлэлцэх ёстой
 
Гэрэл зургийг Mpa.mn

-Төрийн үйлчилгээний ачааны хүндийг үүрч байгаа эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг гээд хамгийн бага цалинтай хэсгүүдийн цалинг улсын гурван талт хэлэлцээрээр шийдвэрлэдэг. Энэ хэлэлцээрт Эрүүл мэндийн яамыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга орж ирсэн. Тиймээс сайд та хүч өгөөч. Цалинг 50-иас доошгүй хувиар нэм гэдэг шаардлага тавьж байна. Өнгөрсөн хугацаанд төгрөгийн худалдан авах чадвар буурсан, талхны үнэ нэмэгдсэн, цахилгаан, дулаан гээд бүх зүйлийн үнэ өсчихсөн учраас халаасанд байгаа цалин орлого маань тэр хэмжээгээр буурсан гэж бид тооцоо судалгаа гаргасан юм.

Тийм учраас ийм шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ 50 хувь гэдэг хангалтгүй. Уг нь бол хоёр гурав дахин нэмэх хэрэгцээ бий. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдалд тулгуурлан ийм жижиг хүсэлт тавьж байна. Тийм учраас энэ гурван талт хэлэлцээрийг үр өгөөжөө өгөхөд Ерөнхий сайд, Сангийн сайд, Хөдөлмөрийн сайдад нөлөөлж өгөөч ээ. Дээрээс нь төсөвт орлого талаасаа маш их боломж бий гэж харж байгаа. Авч чадахгүй байгаа татваруудаа авах хэрэгтэй.

Мөн тэвчиж болох хөрөнгө оруулалтуудаа хасах юм. Зам, байшин бариад л байдаг. Хүнийхээ асуудлыг шийдэхэд Монгол Улсын Засгийн газар анхаарах ёстой. Улсын гурван талт хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд ганцхан Засгийн газар дийлэхгүй. Тийм учраас УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг гээд УИХ-ын байж болох бүх бүлгүүдээрээ дэмжиж төсөвт тодотгол хийх шаардлагатай. Ингэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй.

Гэхдээ төсөвт тодотгол хийхдээ дандаа намар голдуу хийдэг. Одоо хийх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Сувилагчийн асуудлыг бид маш хүчтэй тавьж байгаа. Сувилагчдын хүний нөөцийг нэмэгдүүлэх, тэднийг төрөөс дэмжих талаар нэмэлт хэлэлцээртээ тодорхой заалтуудыг тусгая. Ингэж байж үүнийг жинхэнэ төрийн бодлого болгоно.

x