Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Японы сангийн сайд Хойд Солонгосын удирдагчийн онгоцыг шоолжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Японы сангийн сайд, ерөнхий сайдын орлогч Таро Асо өчигдөр Токиод хэвлэлийнхний өмнө үг хэлэхдээ Хойд Солонгосын удирдагчийн нисэх онгоцыг доромжилсон агуулгатай зүйл ярьжээ.

Тэр “Царай муутай онгоц нь Сингапурт эсэн мэнд хүрээсэй гэж би хүсэж байна. Түүний онгоц замдаа унавал тоглоом биш болно шүү” гэж хэлсэн байна.

Ким Жон Уны Зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн хуучин онгоцыг Асо хэлсэн нь тодорхой байгаа юм. Тэрээр АНУ-Хойд Солонгосын удирдагчид зургаадугаар сарын 12-нд Сингапурт уулзахаар болсныг таатай хүлээж авч байгаагаа илэрхийлэхдээ ингэж хэлжээ.

Задгай яриатайгаараа алдартай Асо саяхан бэлгийн дарамтын талаар хэлсэн үгнээсээ болж албан тушаалаа алдах дөхсөн юм. Түүний яамны хариуцлагатай албан тушаалтан эмэгтэй сэтгүүлчдэд бэлгийн дарамт үзүүлсэн дуулианд холбогдож, өнгөрсөн сард огцорч байв.

Тухайн үед яамны ажилтан нь ямар шийтгэл хүртэх ёстойг асуухад Асо “бэлгийн дарамтын шийтгэл гэж байдаггүй юм” гэж хариулаад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчдад хүчтэй шүүмжлүүлж байжээ.

 

Эх сурвалж: Japan Today