Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: "Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж" улсын зөвлөгөөн болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Д.Сүхбаатарын талбайд

09:00 цагаас Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шудрага үнэлэмж тогтоохыг шаардсан СУУЛТ үргэлжилнэ. Үргэлжлүүлэн 11:00 цагаас МҮЭХ-ны бүх удирдлагууд АЖИЛ ХАЯЛТЫН ӨМНӨХ СУУЛТЫН талаар мэдэгдэл хийнэ. 

"Blue sky" зочид буудлын "Diamond" танхимд

09:00 цагаас "Ноолуурын экспортыг нэмэгдүүлэх боломж" улсын зөвлөгөөн болно. ХХААХҮЯ, Монголын ноос ноолуурын холбоо, Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөл хамтран зохион байгуулж буй зөвлөгөөний нээлт болно.

Төрийн ордонд 

09:00 цагаас Малчдын улсын зөвлөгөөн эхэлнэ. Зөвлөгөөн бүхэлдээ бэлчээрийн зүй зохистой ашиглах, хамгаалах, малчдын нийгмийн асуудалд төвлөрнө. 

Корпорэйт Конвэншн Цэнтрт

10:00 цагаас Дэлхийн Банк Группын гишүүн Олон Улсын Санхүүгийн Корпораци, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Оюу Толгой компани Монголын ЖДҮ-дийн хөгжлийг дэмжих чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна.

УБТЗ-ын Удирдах газрын өмнөх талбайд

11:00 цагаас Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойг угтаж Замын-Үүд-Улаанбаатар, Сүхбаатар-Улаанбаатарын хооронд 1,110 км явган аялсан УБТЗ-ын залуучууд, ахмадуудыг хүлээн авах ёслол болно. 

БХБЯ-ны хурлын танхимд

11:00 цагаас БХБЯ-ны захиалгаар "Тэнхлэг зууч" компанийн гүйцэтгэсэн “Орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа”-ны тайланг хүлээлгэж өгөх ажиллагаа болно. Орон сууцны зах зээл, эрэлт нийлүүлэлттэй холбоотой сонирхсон асуултууддаа хариулт авах боломжтой.

Сүхбаатарын талбайд 

11:00 цагаас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Оном сангийн хамтарсан ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР хөтөлбөрийн зүгээс “130/80” өдөрлөгийг ЦУСНЫ ДАРАЛТАА ХЯНАЖ СУРЦГААЯ! уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

MN-Мэдээллийн төвд

11:00 цагаас Монголын допингийн эсрэг төвөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас Гал үндэстэн холбооноос "Эх орны төлөө-Их эргэлт" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагаас Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны 21 тэрбум төгрөгийн хөрөнгийг шүүхийн шийдвэр биелүүлэх явцад үнэгүйдүүлж, үрэгдүүлж, завшсан үйлдлүүдийг нотлох баримттай нь ил болгохоор Глоб кредит хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр хэвлэлийн бага хурал зарлалаа.

ГХЯ-нд 

12:00 цагаас Цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.