2018/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,564.24₮
B30
УЛААНБААТАР
|
-5°
B30
УЛААНБААТАР
|
-5°
B28
УЛААНБААТАР
|
-3°
20:00
S44
-3°
21:00
S44
-3°
22:00
S44
-4°
23:00
S44
-5°
00:00
S32
-6°
01:00
S32
-7°
02:00
S32
-8°
03:00
S44
-8°
04:00
S44
-7°
05:00
S44
-7°
06:00
S44
-7°
07:00
S28
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/05/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Цагаанцоож бусдыг шүүж байхад дээд шүүх нь түүнийг шүүж байв

С.Саруул
2018 оны 5 сарын 17
Зууны мэдээ

Энэ хорвоо хөгийн юмаар дүүрэн ажээ.Тал еэвэнгийн үлгэр шиг нэгэн шүүгч өөрөө бусдыг шүүгээд сууж байхад өөрийг нь шүүж байгааг үздэг л юм байна. Тэр бол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүгч Г.Цагаанцоож юм. 2018 оны тавдугаар сарын 14-ний өдөр Г.Цагаанцоож шүүгч МАХН-аас дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтөө бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж шийдсэн юм. Ямар нэг тодорхойгүй шалтгаанаар бүртгэхээс татгалзаж шийджээ.

Харин яг тэр үед Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд буюу зэргэлдээх өрөөнд нь Г.Цагаанцоож нарын таван шүүгчид холбогдох гомдлыг хэлэлцэж байв. Учрыг тодруулбал, иргэн Б.Алтанцэцэг Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож нарын таван шүүгчийг өөртэй нь ёс бусаар харьцсан гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд өгсөн нь явсаар Дээд шүүхэд ирсэн нь тэр байжээ.

Иргэн Б.Алтанцэцэг дээрх шүүгч нарын талаар Монгол Улсын Шүүхийн Ёс зүйн хороонд гомдол гаргажээ. Тэр дагуу 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороо хуралдаж 04 дүгээр магадлал гаргасан байна. Ёс зүйн хорооныхон Г.Цагаанцоож нарт шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзсэн байгаа юм. Тиймээс иргэн Б.Алтанцэцэг Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

Захиргааны хэргийн шүүх ч шат шатандаа Б.Алтанцэцэгийн гомдлыг “унагаж”, “...Г.Цагаанцоож нарын таван шүүгч сахилгын шийтгэл хүлээх ёсгүй” гэж үзжээ. Б.Алтанцэцэгийн Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдлыг эсэргүүцэж өнөөх шүүгч нар бас шүүхэд гомдол гаргажээ.

Ийм маягаар явсаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 221/ЁМ2018/0005 дугаар магадлалтай сахилгын хэргийг Дээд шүүх өнгөрсөн даваа гаригт буюу тавдугаар сарын 14-ний өдөр хэлэлцсэн нь тэр юм.

Угаасаа энэ асуудал яаж төгсөх нь тодорхой л доо. Иргэн Б.Алтанцэцэг шүүгч Г.Цагаанцоож нарыг өнөөгийн ийм цаг үед бол хэзээ ч ялахгүй. Хуулиар шийдүүлж гомдлоо тайлж лав чадахгүй. Магадгүй, иргэн Б.Алтанцэцэг үүнийг мэдэж байгаа байх. Иргэн Б.Алтанцэцэг шүүгч нарыг шүүхэд өгтлөө гомдсон байна. Энэ талаар Захиргааны хэргийн бүх шатны шүүхээс лавлаж, тодруулах гэж оролдсон боловч ихэд нууцалж байгаа юм.

Нэг зүйлийг сануулъя. Шүүгчийн ёсзүйн дүрэмд “...Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа болох хараат бус, бие даасан шүүхийн нэр хүндийг ариун байлгах гол нөхцөл нь шүүгч. Өргөсөн тангарагтаа ямагт үнэнч байж, хараат бус, бие даасан, шударга, хариуцлагатай байх, хууль дээдлэх, хүн бүрт адил тэгш хандах, шүүхийн нэр хүндийг өндөрт өргөх нь шүүгчийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ шүүгч бусдын нөлөөнд автахгүй, гагцхүү хуульд захирагдаж хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэр гаргана. Зөвийг эрхэмлэн дээдэлж, ажил мэргэжилдээ үнэнч, аливаад алагчлалгүй хандан, авлигаас ангид байж, ашиг сонирхлын зөрчлөөс ямагт зайлсхийнэ. Шүүгч аливаа асуудалд төвийг сахисан, шударга байдлаар хандаж, хэргийн оролцогчдыг ялгаварлахгүй харилцана. Шүүгчийн зан байдал, үйл ажиллагаа нь шүүхийн үнэнч шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэнэ. Зохисгүй байдал гаргахгүй, шударга бус байдалтай үл эвлэрнэ” гэсэн байдаг.

Гэтэл Г.Цагаанцоож нарын таван шүүгч нэгэн иргэнийг шүүхэд хандтал гомдоожээ.

Ер нь шүүгчийн ёс зүйн талаар ярих цаг нэгэнт болсон. Нөгөөтээгүүр, энэ асуудалд нэр холбогдсон Г.Цагаанцоож шүүгч бол хэдэн жилийн өмнөөс хэл аманд орооцолдох болсон хүн юм. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой нэг нутаг, нэг сургуульд сурч байснаараа далимдуулан шүүх байгууллага дахь карьераа ахиулдаг гэж ярьдаг, бичдэг. Учир нь 2013 онд түүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилж байжээ.

2016 онд мөн л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасан байна. Харин тэгж шагнуулахад нь судлаач Д.Ганхуяг “...Улс төрийн шүүгч шагнууллаа” хэмээн цахим хуудсандаа бичиж байсан байдаг. “...Улстөрийн шүүгч” гэдэг ардаа маш том зүүлттэй айхавтар үг шүү. Товчхондоо улстөрчдөд үйлчилдэг гэсэн үг гэж ойлгогдоно.

Ийм нэгэн шүүгчийн ийм нэгэн явдал өнгөрсөн даваа гарагт болж өнгөрлөө.

x