Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл тэнцвэртэй хооллолтын үндэс

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 5 сарын 17
Сурталчилгаа

Шилина А.В.

Дотоод шүүрлийн эмч, мэргэшсэн хүнс тэжээл судлаач, Herbalife Nutrition компанийн шим тэжээлийн зөвлөх.


Хүмүүс эртнээс эрүүл аж төрөхөд хооллолт ямар их ач холбогдолтойг мэддэг байсан бөгөөд олон эрдэмтэн судлаачид эрүүл тэнцвэртэй хооллолтын талаар судалгаа явуулдаг. Тухайлбал оросын эрдэмтэн И.М. Мечников, хүмүүс буруу хооллолтын улмаас эрт өтөлдөг, харин зөв зохистой хооллож буй хүн 120-150 наслах боломжтой гэж үзсэн байна.

Хооллолт гэдэг нь бие махбодын бүхий л үйл ажиллагааг хэвийн байлгах болон энергийн зарцуулалтыг нөхөхөд шаардагдах шим тэжээл, эрдэс бодис биед орох, боловсрох, шимэгдэх цогц процесс юм.

Аливаа хүн эрүүл байх, жигд өсөж хөгжих, ажиллах чадамж өндөртэй байх үндсэн нөхцөл бол тэнцвэржүүлсэн хооллолт юм. Буруу (тэнцвэргүй) хооллолт нь бие махбодын дархлааг мэдэгдэхүйц бууруулж, бодисын солилцооны үйл явцад сөргөөр нөлөөлөн эрт хөгшрөхөд хүргэдэг ба өөхлөлт, чихрийн шижин, судасны хатуурал, цөсний хүүдийн, элэг, нойр булчирхайн өвчин зэрэг олон өвчлөлүүд үүсэх суурь шалтгаан болдог. 

Эрүүл, зөв хооллолт гэдэг нь зөв хүнсийг сонгохоос эхлээд зөв цагт зөв хэмжээгээр тэнцвэртэй хооллох тухай ойлголт юм.

Хүүхэд болон насанд хүрэгсэд өдөрт 5-6 удаа бага, багаар хооллох зарчмыг баримтлах нь хамгийн тохиромжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, өдөрт үндсэн 3 хоол, завсар хооронд нь 2-3 удаа жижиг зууш хэлбэрээр хооллох нь хоногийн тэнцвэртэй хооллолтын үндэс юм.

 

Хүнс тэжээл судлаачдын сүүлийн үеийн зөвлөгөөнүүдийг харахад өнөө үеийн хүний хооллолтын бүтэц нь уураг, өөх тос болон нүүрс усны зөв харьцаа (30%-30%-40%), хангалттай хэмжээний эслэг (өдөрт 30г), амин дэм болон бичил элементүүдээс тогтох ёстой. Түүнчлэн өдрийн нийт хоол нь  тухайн  хүний хоногийн хэрэгцээт илчлэгийн хэмжээнээс хэтрэхгүй байх нь маш чухал.

Хэрэв танд шим тэжээл их, илчлэгийн хэмжээ бага хоол зууш сонгоход хүндрэлтэй байдаг бол тусгайлан бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар тэнцвэртэй хооллох боломжтой. Хоол орлуулалтын бүтээгдэхүүний зах зээлд дэлхийд тэргүүлэгч  Herbalife Nutrition компани өөрийн Формула 1 уургын коктейлийн нэр төрлөө  улам баяжуулж Оройн коктейль нэртэй шинэ бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцуулсан. Уг бүтээгдэхүүнийг оройн хоолоо орлуулах хэлбэрээр ашиглаж жингээ хянаж болохоос гадна оройн зууш хэлбэрээр ашигласнаар тав тухтай унтаж амрахад тусалдаг онцгой найрлагатай.

Формула 1 Оройн коктейлийг идэх нь шим тэжээлийн дутагдлыг хялбараар хурдан нөхөхөд тусалж, бие физиологийн болон бодисын солилцооны байдалд нийцүүлэн биед орох шим тэжээлийн хэмжээг тохируулах боломж олгодог.

Энэхүү бүтээгдэхүүний найрлагад уураг, хүний биед нэн шаардлагатай нэгдлүүд, бичил элементүүд, поли, ханаагүй тосны хүчлүүд, болон хүнсний эслэгүүд агуулагддаг. Мөн илчлэг багатай гэдгээрээ онцлог бүтээгдэхүүн юм.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.