2019/01/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,660.12₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-25°
22:00
S32
-22°
23:00
S32
-24°
00:00
S32
-25°
01:00
S32
-25°
02:00
S32
-26°
03:00
S32
-26°
04:00
S32
-26°
05:00
S32
-26°
06:00
S32
-26°
07:00
S32
-26°
08:00
S32
-26°
09:00
S32
-26°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/11/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Google Translate хиймэл оюун ухаанд шилжиж эхэллээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 11 сарын 30
IKON.MN

Google компанийн орчуулгын үйлчилгээ Google Translate өчигдөр буюу Мягмар гарагаас эхлэн хиймэл оюун ухаанд (AI) суурилсан системд шилжиж эхэлжээ.

Neural Machine Translation (NMT) гэх шинэ систем нь олон сая жишээ өгүүлбэрээс өөрөө суралцаж, чадвараа сайжруулдаг зарчимтай юм.

10 жилийн өмнө нэвтэрсэн одоогийн орчуулгын систем нь өгүүлбэр дотрох үг, хэллэг бүрийг нэг бүрчлэн орчуулах зарчимтай байсан бол NMT нь өгүүлбэрийг бүхлээр нь нэг хэсэг гэж авч үздэг гэнэ.

Ингэснээр орчуулгын алдаа эрс багасна гэж Google компани мэдэгджээ. Одоогоор NMT нь зөвхөн Англи хэлнээс өөр найман хэл рүү орчуулах хүрээнд ажиллаж байна. Удахгүй бусад хэлүүд рүү нэвтрүүлнэ гэж Google компанийн мэдэгдэлд дурджээ.

 

Эх сурвалж: Korea Times

x