Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/23-НД НИЙТЛЭГДСЭН

Далай лам: Уур хилэн, хүсэл шуналыг дарах арга бий

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 11 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

-  https://ikon.mn/live хуудсаар iKon.mn-ийн ШУУД дамжуулсан видео мэдээллийг үзэх боломжтой боллоо -

Өнөө өглөө 14 дүгээр Далай лам Монгол улсад хийж байгаа айлчлалаа өндөрлөн сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр Монгол оронд ес дэх удаагаа айлчилж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал нь цэвэр шашин номын зорилготой байсан юм.

Тэрбээр "Монгол Улсад дахин айлчилж байгаадаа би маш их баяртай байна. Би аль ч улсад айлчилсан хамгийн эхний үүрэг хариуцлага маань дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох. Дэлхий дээр 7 тэрбум хүн байдаг. Тэд зовлонг эс хүсдэг ч зовлон байсаар байгаагийн шалтгааныг олох хэрэгтэй. Шалтгаан нь уур хилэн, хүсэл шунал юм. Энэ уур хилэн, хүсэл шуналыг дарах арга бий. Амар амгаланг бий болгодог зүйл бол бусдыг энэрхүйн сэтгэл, асран хамгаалах юм" гэв. 

Мөн тэрбээр "IX Богдыг таалал болохын өмнө таны дараа төрөл болох газар Монгол байна шүү гэж би айлтгасан юм. X Богдыг тодруулах нь миний үүрэг байж ирсэн. IX Богдын дараагийн дүр нь Монголд мэндэлчихсэн байгаа шинж тэмдэг илэрч байна. Одоогоор нарийн тодруулах үйл явц, мэдээллийг хэлэх боломжгүй.

Хүүхэд их жаахан байгаа. Тэгэхээр том болохоор нь тодорхой хэлж болно" хэмээн хэвлэлийн бага хурлынхаа үеэр онцоллоо. Хэвлэлийн бага хурлыг iKon.mn Их тэнгэрийн амнаас шууд дамжуулсныг хүлээн авч үзнэ үү.