"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадад магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг шалгаруулах журам"-ын дагуу гадаадын нэр хүндтэй их сургуулийн магистрантур, докторантурт суралцах иргэдийг шалгаруулж, суралцуулна.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор баталсан дор дурдсан тэргүүлэх ач холбогдолтой мэргэжил:
Магистр:
- Боловсрол
- Соёл, урлаг
- Анагаах ухаан, эрүүл мэнд
- Хөдөө аж ахуй
- Эрчим хүч, дэд бүтэц
- Уул уурхай
- Зам тээвэр,
- Барилга, хот байгуулалт,
- Байгаль орчин, ногоон хөгжил
Доктор:
- Боловсрол
- Соёл, урлаг
- Анагаах ухаан, эрүүл мэнд
- Хөдөө аж ахуй
- Эрчим хүч, дэд бүтэц
- Байгаль орчин, ногоон хөгжил
Тавигдах шаардлага
Энэхүү санхүүжилтэд хамрагдах гадаадын шилдэг их сургуулийн нэрстэй дараах холбоосоор орж танилцана уу:
1. World University Rankings - http://bit.ly/1P5VOJ7
2. QS World University Rankings - http://bit.ly/1SgcGwg
3. Academic ranking of world universities - http://www.shanghairanking.com/ARWU2015.html
4. Болгар, Итали, Франц зэрэг улсын сонгодог урлагийн их сургуулиуд
Бүрдүүлэх баримт бичиг
Бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 900015431 тоот дансанд бэлнээр болон бэлэн бусаар тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (СТС, магистр эсвэл доктор) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Бүртгэл
2016 оны I сарын 18-наас II сарын 15-ны хооронд esis.edu.mn/grant холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Сонгон шалгаруулалт
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас томилсон их сургууль, эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн шалгалтын комисс нь шалгаруулалтыг баримт бичигт дүн шинжилгээ хийх, ярилцлага хийх хэлбэрээр зохион байгуулна.
Шалгаруулалтын хугацааг 2016 оны II сарын 22–ны дотор бүртгэлийн системээр болон цахим шуудангаар бүртгүүлэгчдэд хүргүүлнэ.
Утас: 51-266428, 96988899
БСШУЯ-аас Оюутан залуучуудад Дэлхийн шилдэг сургуулиудад ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө!
Хэзээ: 2016.01.14,28-ны 15:00 цагт, 2016.02.18-ны 15:00 цагт
Хаана: Д.Нацагдоржийн нэрэмжит Хотын төв номын сан